
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Номгон Сангийн Далай төрийн бус байгууллага байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих, ESG-ийн хэрэгжилтийг өргөжүүлэх, карбон зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр урт хугацааны Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Өмнөговь аймгийг байгаль орчны шинжлэх ухаан, дижитал мониторинг, инновац болон олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болгон хөгжүүлэх зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах тэргүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллана.
• Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, ойжуулалт, экосистемийн хамгааллыг дэмжих;
• Өмнөговь аймагт Байгаль орчин, ESG болон Carbon Monitoring-ийн Нэгдсэн лаборатори байгуулах;
• Байгаль орчны мониторинг, шинжлэх ухаан, судалгаа, инновацийг хөгжүүлэх;
• Карбон зах зээл, ESG, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх;
• Gobi Carbon Hub платформд тулгуурласан дижитал мониторингийн тогтолцоог хөгжүүлэх;
• Карбон кредит, лабораторийн мэргэжилтэн бэлтгэх, чадавх бэхжүүлэх;
• Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамгийн том санаачилгын нэг нь Өмнөговь аймагт олон улсын түвшний Байгаль орчин, ESG болон Карбоны мониторингийн Нэгдсэн лаборатори байгуулах төсөл юм. Тус лаборатори нь хөрс, ус, агаар, ургамал, биологийн олон янз байдал, нөхөн сэргээлт, ESG үнэлгээ болон карбоны мониторингийн шинжилгээг орон нутагт хийх боломжийг бүрдүүлж, уул уурхай, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн шийдвэр гаргалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах зорилготой.
Мөн лабораторийн үйл ажиллагаа нь Gobi Carbon Hub дижитал платформтой уялдан ажиллаж, газарзүйн мэдээллийн систем (GIS), дрон болон хиймэл дагуулын мониторинг, QR-д суурилсан талбайн бүртгэл, олон улсын MRV (Monitoring, Reporting, Verification) аргачлалыг нэгтгэсэн орчин үеийн мониторингийн экосистемийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Талууд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Өмнөговь аймгийг Монгол Улсын хэмжээнд байгаль орчин, ESG, карбон зах зээл, дижитал мониторинг, ногоон хөгжлийн чиглэлээр тэргүүлэх жишиг аймаг болгон хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.










