



















Өнөөдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх өдөр. Учир нь Их Британи улс нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоож байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтынхаа хүрээнд тус улс ийнхүү 142 жилийн дараа чулуун нүүрснээс татгалзав. Өчигдөр буюу даваа гарагт Их Британийн хамгийн сүүлийн нүүрсээр ажилладаг цахилгаан станц Ратклифф-он-Соар үйл ажиллагаагаа зогсоосон юм. Хамгийн сүүлд үүдээ барсьсан Ратклифф-он-Соар станц нь 1967 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэж байлаа. 1882 онд Лондон хотод дэлхийн хамгийн анхны нүүрсээр ажилладаг цахилгаан станц Холборн Виадукт баригдсан түүхтэй. Нэрт эрдэмтэн Томас Эдсоны агуу нээлтийг хүн төрөлхтөнд дамжуулах анхны станц баригдсанаар Лондонгийн гудамжинд гэрэл гэгээ татаж, шинэ хөгжил эхэлсэн билээ.
Томас Эдисон динамо буюу цахилгаан үүсгүүрийнхээ хамт 1882 он
Нэрт эрдэмтэн Томас Эдсоны агуу нээлтийг хүн төрөлхтөнд дамжуулах анхны станц баригдсанаар Лондонгийн гудамжинд гэрэл гэгээ татаж, шинэ хөгжил эхэлсэн билээ. Энэ үеэс эхлэн 20-р зууны эхний хагас хүртэл Их Британийн эрчим хүч тэр чигтээ нүүрснээс хамаарч айл гэр албан байгууллага үйлдвэрлэл үйлчилгээ бизнес гээд бүх салбарын гол тулгуур эрчим хүч, эрчим хүчний амин сүнс нь нүүрс болсоор ирсэн. Эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрснээс хамгийн их хараат байсан Их Британи улс яагаад ийм алхам хийв?
ЯАГААД НҮҮРС БИШ ГЭЖ?
1990 оны эхэн үед нүүрсний хэрэглээ Их Британийн гол хэрэглээ байлаа. Харин дараагийн 20 жилд Их Британийн эрчим хүчний салбарт байгалийн хий хэрэглээ нэвтэрч, нүүрсий хэрэглээг шахаж эхэлжээ. Ингэснээр 2012 он гэхэд их Британи улсын нүүрсний хэрэглээ 39 хувь болон буурсан байдаг. Үүний хажуугаар дэлхий даяар амьсгалын өөрчлөлттэй тэмцэх компанит ажлууд өрнөж шинжлэх ухаан улам бүр хөгжсөөр байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам эрдэмтэд чулуужсан нүүрсний хэрэглээг бууруулж байж дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж чадна хэмээн баталж эхлэв. Шинжлэх ухааны суурь судалгаа, тайлангууд ч олшров. Ингээд дэлхий улс орнууд ч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар чулуун нүүрснээс татгалзах ёстойг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2008 онд Их Британи улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хуулиа баталсан бөгөөд 2015 онд Их Британи ойрын арван жилд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсооно гэж дэлхий нийтэд тунхагласан байдаг.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТ
Их Британи улс 2010 оны үед дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн ердөө 7 хувийг хангадаг байв. Харин 2024 оны эхний хагас гэхэд дэлхий сэргээгдэх эрчим хүчний 50 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь шинэ дээд амжилт юм. Ингээд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өссөнөөр тогтоосон хугацаанаас нэг жилийн өмнө ийнхүү нүүрснээс татгалзаж чадсан байна. Сэргээгдэх эрчим хүчинд шилжиж эхлэх шилжилтийн жилүүдэд тус улсын одоогийн эрчим хүчний сайд Лорд Дебен Маргарет Тэтчерийн засгийн газарт ажиллаж байлаа. Тухайн үед салбарын шилжилтээс үүдэн нүүрсний уурхай, станцуудад ажилладаг олон мянган хүн ажилгүй болж байна. Эээ бол тус улсад тулгарсан ноцтой асуудал байсан боловч эцэст нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж ажиллах гарц олсон байдаг. Харин одоо бол энэ чиглэлийн бодлого саадгүй хэрэгжих биз ээ.
СОРИЛТ
Хэдийгээр чулуун нүүрс нь уур амьсгалын өөрчлөлтийн гол “хэрэгтэн” болсон ч сэргээгдэх эрчим хүчийг бодвол гэнэтийн эрсдэл байхгүй. Нар салхины станцууд гэнэтийн эрсдэлд орох нь элбэг. Тухайлбал салхи бага жил гэж байна. Мөн наргүй байх өдрүүд ч олон. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй ч нар, салхи зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас хамааран тогтвортой үйлдвэрлэл явуулж чаддаггүй. Харин одоо Их Британийн эрх баригчид эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах үүднээс нөөцлүүр буюу батарейн технологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж эхэлжээ. Тус мөн батарейн технологи хөгжүүлэхэд Хятад улсаас хамаарах хамаарлаа бууруулахаар ажиллаж байна. Фарадей институтын судалгааны хөтөлбөрийн менежер, доктор Силвиа Валус хэлэхдээ батерейн технологийг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажилд шинжлэх ухааны томоохон дэвшил гарч байна, шинэ технологид орон зай хэзээд бэлэн байдаг гэжээ. Хэрэв энэ технологи амжилттай болбол цахилгаан станцын ажилчдыг шилжүүлэн авч ажилгүйдлээс сэргийлж болохыг мөн дурдсан байна.
Ингээд их Британи улс анх удаа нүүрснээс татгалзсан улс бол манлайллыг үзүүллээ. Бусад улс орнууд ч энэ тогтоосон жишгийг дагаж мөрдөх боломжтой болж байна.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь урт хугацааны турш дахь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдсэн агаар мандал, далай, хуурай газрын дулаарлыг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь амьдрал, биологийн олон янз байдлыг дэмждэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахын зэрэгцээ эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хар салхи, үер, хэт халалт, ган гачиг зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж, эрч хүч нэмэгдэж, далайн дулаарал, мөсөн голууд, мөсөн бүрхүүл хайлж далайн түвшин дээшлэхийн хэрээр далай тэнгисийн эрэг орчмын газрын элэгдэл нэмэгдэх эрсдэлд хүргэж байна.
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ
Дэлхийн дулаарал гэдэг нь агаар мандалд хүлэмжийн хийн агууламж нэмэгдэх үед үүсдэг дэлхийн гадаргуугийн дундаж температурын өсөлт юм. Эдгээр хий нь нарны цацрагийг илүү шингээж, илүү их дулааныг барьж, улмаар дэлхийг илүү халуун болгодог. Малтмал түлш шатаах, ой мод огтлох, мал аж ахуй эрхлэх зэрэг нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, дэлхийн дулааралд нэрмээс болж байдаг хүний зарим үйл ажиллагаа юм. Дэлхийн дулаарал Цельсийн 1.5 хэмээс дээш гарвал олон тооны өөрчлөлт эргэлт буцалтгүй буй болж, хүн төрөлхтний соёл иргэншилд маш ноцтой аюул учруулж болзошгүй талаар олон эрдэмтэд анхааруулж байна.
Цельсийн 1.5 хэмээс хэтрэх үе “энэ зууны дунд үед” тохиох магадлал байна.










