



















Netflix-ийн шинэ бүтээл болох “The Art of Sara” кино нь Өмнөд Солонгосын нийгэм дэх хэрэглээний галзуурал болон хуурамч чамирхлыг хурцаар шүүмжилснээрээ өндөр үнэлгээ авч байна. Уг кино нь тансаг зэрэглэлийн хуурамч брэнд бий болгож, нийгмийн дээд давхаргыг төөрөгдүүлсэн Сара Ким хэмээх бүсгүйн түүхийг өгүүлдэг.

Киноны гол үйл явдалд Сара Ким өөрийн бүтээсэн “Boudoir” брэндийн 200 мянган вон орчим өртөгтэй цүнхийг 100 сая вон хүртэл үнээр борлуулж, зөвхөн элитүүдэд зориулсан хэрэглээ болгож чаддаг. Түүний “Хэрвээ хуурамч зүйлийг жинхэнээс нь ялгаж чадахгүй бол хуурамч гэдгийг нь яаж мэдэх вэ?” гэх асуулт нь өнөөгийн хэрэглээний нийгэмд “үнэ цэн” гэж чухам юу болох талаар үзэгчдийг эргэцүүлэхэд хүргэжээ.
Солонгосын нийгмийн сэтгэл зүйн онцлогийг шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна:
Нийгмийн байр суурь: Солонгосчуудын идэж, ууж, хэрэглэж буй зүйлс нь тэдний хүсэл сонирхлоос илүүтэй нийгмийн зэрэглэлийг нь тодорхойлдог хэрэгсэл болсон.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.
FOMO ба трэнд: Дубай шоколад гэх мэт шинэ трэндээс хоцрох нь өөрийгөө нийгмээс тусгаарлагдсан мэтээр мэдрэх (FOMO) сэтгэл зүйн дарамтыг үүсгэдэг.
“Брэнд галзуурал”: Соёл судлаачдын үзэж буйгаар тансаг эд зүйлсэд онцгой ач холбогдол өгөх нь тус үндэстний “өлсгөлөн” байдалтай холбоотой өвөрмөц онцлог юм.
Киноны ардах бодит түүх: “Vincent & Co” дуулиан
“The Art of Sara” кино нь 2006 онд Солонгост гарсан “Vincent & Co” брэндийн бодит луйвраас сэдэвлэжээ. Уг брэндийг Европын язгууртнуудын хэрэглээ, Швейцарь цаг хэмээн сурталчилж байсан ч үнэн хэрэгтээ эд ангиа Хятадаас авдаг, өртөг нь 200 мянган воноос хэтэрдэггүй байв.
Луйвар илчлэгдэхэд 100 шахам сая воноор тус цагийг худалдаж авсан элитүүд өөрсдийн нэр хүндээ хамгаалахын тулд энэ асуудлыг чимээгүй өнгөрөөхийг илүүд үзсэн байдаг. Энэхүү үйл явдал нь брэнд гэдэг чанартаа бус, зөвхөн хүмүүсийн “нэр хүнд” дээр тогтдог хий үзэгдэл болохыг харуулсан юм.











