🏔️“Янгир” төслийг санаачлагч Д.Мөнхбатын мэдээлснээр, 2023-2025 онуудад Дархан цаазат Булган ууланд дөрвөн удаагийн нутагшуулалтаар нийт 50 толгой янгир нутагшуулсан байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нутагшсан янгирууд амжилттай өсөж үржин, жил дараалан ихэр төллөж, төл бойжилт сайн байсны үр дүнд өнөөдөр сүргийн тоо толгой 100-д хүрчээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Байгаль хамгаалал, зэрлэг ан амьтны нөөцийг сэргээн нутагшуулах энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ Д.Мөнхбат чин сэтгэлийн талархал илэрхийллээ.








