
Ням гарагт БНХАУ сансрын 3 нисгэгчээ сансар дахь "Тяньгун" станц руугаа хөөрлөө. Тэдний нэг нь бүтэн жилийн хугацаанд сансарт ажиллаж амьдрах юм. Энэ нь БНХАУ-ын хувьд нисгэгч нь хамгийн урт хугацаанд сансарт байх анхны тохиолдол болно. “Шэньжөү-23” хөлгийн нисгэгчдийн зорилго нь БНХАУ 2030 он гэхэд саран дээр нисгэгчээ анх удаа буулгахад хүний биед ямар өөрчлөлт орохыг судлахад оршиж байна.
“Шэньжөү-23” хөлөг Жюцюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс орон нутгийн цагаар урд шөнийн 11 цаг 08 минутад (Гринвичийн цагаар 15:08) “Long March-2F Y23” зөөгч пуужингаар амжилттай хөөрсөн.

“Шэньжөү-23” хөлгийн 3 гишүүний нэг ачаа туршилтын мэргэжилтэн Ли Жяинь өмнө нь Хонконгийн цагдаагийн ажилтан байсан. Тэрээр Хонконг гаралтай хятадын анхны сансрын нисэгч болж тус нислэгт оролцож байна. Бусад хоёрын хувьд командлагч Жу Янжү болон нисгэгч Жан Юаньжи нар хоёулаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сансрын нисэгчдийн ангид харьяалагддаг.
Гурван нисэгчийн нэг нь “Тяньгун” сансрын станцад бүтэн нэг жил ажиллах бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт хугацааны сансрын нислэгүүдийн нэг болох хэдий ч 1995 онд ОХУ-ын сансрын нисэгчийн тогтоосон 14 сар хагасын дээд амжилтаас арай богино байх юм.
Хэн нь бүтэн нэг жилээр үлдэхийг Хятадын Сансрын Нислэгийн Агентлаг дараа нь шийдэх аж. Тус агентлаг "Хэн үлдэх нь нислэгийн явцаас шалтгаална" гэж бямба гарагт мэдэгдсэн байна.
Хятад улс өнөөг хүртэл арав гаруй удаа сансрын нисэгчдээ өөрийн станц руу илгээсэн. Харин энэ удаагийн нислэг нь АНУ-тай сар руу хүрэх өрсөлдөөн улам ширүүсэж буй үед болж байна.
АНУ Бээжинг сарыг колончилох, сарны нөөц баялгийг олборлох төлөвлөгөөтэй гэж буруутгасаар ирсэн. Хариуд нь Бээжин АНУ-ын буруутгалыг эрс няцаасаар байгаа.
АНУ-ын сансрын агентлаг болох NASA 2028 онд нисгэгчээ саран дээр буулгахыг зорьж байгаа нь Хятадаас хоёр жилийн өмнө юм. АНУ сарыг урт хугацаагаар байнга эрхшээхийг зорьж байгаа. Үүнийг цаашдаа Ангараг гараг руу хүн аялуулах аяллын суурь алхам гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Дөрөвдүгээр сард NASA-гийн дөрвөн сансрын нисэгч “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд сарыг тойрсон түүхэн аялал хийсэн. Энэ нь сүүлийн хагас зуун жилийн дараа анх удаа нисгэгчид саранд ойртож очсон нислэг бөгөөд тэд дэлхийгээс урьд өмнө хэний ч ойртож байгаагүй зайд хүрсэн юм.
Баасан гарагт Элон Маскийн SpaceX компани дараагийн үеийн “Starship” пуужингийн туршилтаа амжилттай хийсэн. Энэхүү аварга пуужин нь илүү олон “Starlink” хиймэл дагуул хөөргөх, мөн NASA-гийн ирээдүйд сар руу нисэх нислэгүүдийг хэрэгжүүлэхэд зориулагдсан юм.

Зурагт: Жу Янжү, Жан Юаньжи, мөн Хонконгоос гаралтай анхны сансрын нисэгч Лай Ка Ин нар 2026 оны тавдугаар сарын 24-нд Ганьсу мужийн Жюцюаний хиймэл дагуул хөөргөх төвд “Шэньжөү-23” нислэгт оролцохын өмнөх үдэлтийн ёслолын үеэр гар даллан мэдчилж байна.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
2030 он хүртэл дөрвөн жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Хятад улс сар руу нисэх нислэгт зориулсан цоо шинэ техник, программ хангамжийг хөгжүүлэх томоохон сорилттой тулгарч байгаа. Мөн эдгээр системүүд нь бодит ажиллагаанд бүрэн бэлэн гэдгийг батлах шаардлагатай.
Ингэснээр дэлхийн сансрын тойрог зам дахь харьцангуй аюулгүй “Тяньгун” станцад ажиллаж дассан сансрын нисэгчид сарны гадаргуу дээрх илүү эрсдэлтэй орчинд аюулгүй ажиллах боломжтой болно.
БНХАУ 2021 оноос хойш “Шэньжөү” хөтөлбөрийн хүрээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй багуудыг зургаан сарын хугацаагаар “Тяньгун” станц руу тогтмол илгээж ирсэн. Хятадын сансрын агентлаг одоогоор Пакистаны хоёр сансрын нисэгчийг сургаж байгаа бөгөөд тэдний нэг нь энэ онд “Тяньгун” руу богино хугацааны нислэгт оролцож магадгүй байгаа юм.
Өмнөх “Шэньжөү-22” нислэгийг 2025 оны арваннэгдүгээр сард төлөвлөснөөс эрт хөөргөсөн. Энэ нь “Шэньжөү-20” хөлөг сансрын хог хаягдалд мөргүүлж гэмтсэний дараа Хятадын 3 сансрын нисэгчийг дэлхийд буцаан авчрах зорилготой байжээ.
Хятад улс өнөөг хүртэл зөвхөн робот төхөөрөмжүүдийг сар руу илгээж байсан ч “Шэньжөү” хөтөлбөрийн дараалсан нислэгүүд нь тус улсын сансрын технологийн чадвар маш хурдтай сайжирч байгааг илтгэж байна.
2024 оны зургаадугаар сард Хятад улс сарны алслагдсан харанхуй талаас хөрсний дээж авчирсан дэлхийн анхны орон болсон.
2030 оноос өмнө сансрын нисэгчдээ саран дээр амжилттай буулгаж чадвал, БНХАУ 2035 он гэхэд ОХУ-тай хамтран саран дээр байнгын бааз байгуулах төлөвлөгөөндөө томоохон ахиц гаргана гэж үзэж байгаа аж.
Хятадын сар руу хийх хөтөлбөрийн Ерөнхий эрдэмтэн Ү Вэйрэнь Бээжингийн зарласан хугацааг “Болгоомжтой тооцоолсон” гэж мэдэгдэж байсан юм.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Бээжин 2030 онд сар руу хийх нислэгт зориулан хөгжүүлж буй техникүүдийн аюулгүй байдлын туршилтыг явуулж байгаа.
Туршилтад:
“Long March-10” хүнд даацын пуужин,
“Mengzhou” сансрын хөлөг,
“Lanyue” сарны буугч төхөөрөмж-
үүдийг оролцуулж байна.
“Шэньжөү-23” нислэгийн үеэр “Тяньгун” станцын үндсэн модультай автоматаар хурдан залгалгдах ажиллагааг хэрэгжүүлсэн нь 2030 оны сар руу хийх нислэгт маш чухал технологи юм. Учир нь ирээдүйн сар руу хийх аялал нь “Mengzhou” капсул болон “Lanyue” буугч төхөөрөмж хоёр сарны тойрог замд автоматаар холбогдох ажиллагаанд тулгуурлах ажээ.
Эрдэмтэд энэ удаагийн урт хугацааны нислэгийн үеэр:
-Цацрагийн нөлөө,
-Ясны сийрэгжилт,
-Сэтгэлзүйн дарамт
зэрэг сансрын орчны физиологийн нөлөөг судална.
БНХАУ-ын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр Бээжин хүний “Хиймэл үр хөврөл”-ийг сансарт хийх туршилтаа эхлүүлсэн. Энэ хүрээнд хүний үүдэл эсийн дээжийг энэ сард “Шэньжөү-22” багийнхан “Тяньгун” станц руу авч явжээ.
Энэхүү туршилтын зорилго нь хүн төрөлхтөн сансарт урт хугацаанд амьдрах, үр удмаа үлдээх, оршин тогтнох боломжтой эсэхийг судлахад оршиж байна.










