Уламжлалт оношлогоонд элэгний хавдрыг ихэвчлэн AFP /альфа-фетопротеин/ цусны шинжилгээ, хэт авиан,CT болон MRI дүрс оношлоооны аргуудаар илрүүлж иржээ, мэдээж сул тал нь хавдар маш жижиг үед шинжилгээгээр AFP хэвийн гарах, дүрс оношлогоонд харагдахгүй байх тохиолдол түгээмэл байдаг нь эрт илрүүлэлтийн гол хязгаарлалт болж байсан аж.

Энэ сул талыг сайжруулах зорилгоор Хятадын Фудан их сургуулийн харьяа Жуньшань эмнэлгийн судалгааны баг “7 төрлийн микро-РНХ”-д суурилсан шингэн биопсийн оношлогооны систем болон цусанд эргэлдэх хавдрын эсийг автоматаар ялган илрүүлэх төхөөрөмжийг боловсруулжээ.
Эмч нар цусны маш бага дээж ердөө 0.2 мл ашиглаад элэгний хавдрыг эрт илрүүлэх шинэ арга бүтээсэн гэсэн үг.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Энэ нь хүний цусанд байдаг жижиг молекулуудыг (микро-РНХ) шалгана
Хавдартай үед эдгээрийн хэмжээ өөрчлөгддөг байна.
Тиймээс 7 төрлийн “дохио”-г хамтад нь харж хавдар байгаа эсэхийг таамаглах нь.
Өөрөөр хэлбэл цусанд байгаа 7 төрлийн жижиг шинж тэмдгээр хавдрын эсийг илрүүлэх нь
Цусанд эргэлдэх хавдрын эсийг илрүүлэх төхөөрөмж гэдэг нь
Хавдрын эс заримдаа цусанд нэвтэрнэ, гэхдээ маш цөөхөн аж.
Тэр төхөөрөмж нь цусанд “нуугдсан” хавдрын эсийг автоматаар олж илрүүлэх нь
Энэхүү автомат систем нь хавдрын эсийг цуснаас ялган таних, тоолох чадвартай тул өвчний дахилт болон эмчилгээний үр дүнг хянахад ашиглагдах боломжтой гэж үзэж байгаа аж.
Энэхүү хоёр технологи нь бие даасан оюуны өмчтэй бөгөөд элэгний хавдрын эрт оношлогооны чиглэлд чухал дэвшил хэмээн эрдэмтэд үзэж байна.












