Өнгөрсөн ням гарагт "The Walt Disney Company"-ийн (Disney) шинээр бүтээсэн "The Mandalorian & Grogu" кино дэлхий даяарх нээлтийн эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр ойролцоогоор 165 сая ам.долларын орлого олсон гэж "Disney" компани мэдэгдлээ.
Үүнээс 102 сая ам.доллар нь АНУ болон Канадын зах зээлээс олсон аж. Энэ нь таамгаас давсан үзүүлэлт боловч, Disney компанийн гаргасан “Star Wars” цуврал кинонууд дундаас нээлтийн эхний долоо хоногийн амралтын өдрүүдээс хамгийн бага орлого олсон кинонд тооцогдож байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"The Mandalorian & Grogu" кино нь “Star Wars” цувралын сүүлийн ангиас хойш 7 жилийн дараа хийгдсэн юм. Уг кинонд дуулгатай анчин болон түүний хамтрагчийн тухай өгүүлдэг. "The Mandalorian & Grogu" кинонд фэнүүд нь “Baby Yoda” хэмээн хочилдог дүр ч мөн гардаг юм. Эдгээр дүрүүд нь анх 2019 онд The Mandalorian цувралаар Disney+ платформ дээр үзэгчдэд хүрч байсан.
"Disney" киноны хамгийн бага орлого олсон “Star Wars” -ын цуврал болох Solo: A Star Wars Story нь 2018 оны тавдугаар сарын 25-ны амралтын өдрүүдээр нээлтээ хийж 103 сая ам.долларын орлого олж байсан бөгөөд тухайн үедээ бүтэлгүйтсэн кино гэж үнэлэгдэж байв.
Харин “Grogu” киноны хувьд бусад “Star Wars” кинотой харьцуулахад харьцангуй бага буюу ойролцоогоор 165 сая ам.долларын төсвөөр бүтээгдсэн.









