
Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” медиа арт үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Монголын Уран зургийн галерейд болж өнгөрлөө. Үзэсгэлэн зургаадугаар сарын 3-25-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд иргэд, үзэгч, сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн харилцааг өргөжүүлэх, бүтээлч солилцоог дэмжих, медиа арт урлагийн хөгжлийг олон нийтэд таниулах зорилготой. Үзэсгэлэнд манай улсын болон БНСУ-ын тус бүр зургаа, нийт 12 уран бүтээлч оролцож, гэрэл, дүрс, дуу авиа, дижитал технологи болон орчин үеийн урлагийн олон төрлийн илэрхийллээр бүтээсэн бүтээлүүдээ толилуулж байна. Уран бүтээлчид өөр өөрийн соёлын онцлог, нийгмийн үзэгдэл, хүний дотоод ертөнц, харилцаа холбоо, хамтын оршихуйн тухай үзэл санааг медиа урлагийн хэлээр илэрхийлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байгаа юм.


НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР










