
✅Нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачилгаар байгуулагдаж байсан холбоо одоо 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй, 40 хүртэл насны багш нарыг эгнээндээ нэгтгэжээ.
🧑🏫Багш нь аливаа улсын боловсролын тогтолцооны үндэс бөгөөд нийгмийн оюун санааны хөгжил, үнэт зүйл, ирээдүйн хүний нөөцийг төлөвшүүлэх гол хүчин зүйл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Иймээс улс орнууд багшийн манлайлал, мэргэжлийн хөгжлийг дэмжих, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тусгахыг чухалчилж байдаг.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

✅Тэгвэл боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, арга хэмжээнд залуу багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, тэдний санал, санаачилгыг тусгах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий газар, Монголын залуу багш нарын холбоотой хамтран ажиллаж, тус холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэхээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.










