
Өмнөговь аймгийн Даланзадгад хот Бүгд Найрамдах Солонгос Улсын Жонбүк мужийн Хилийн чанад дахь эрүүл мэндийн сайн дурын үйл ажиллагааны нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах болон шүдний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөөний үйлчилгээг зохион байгуулж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Үзлэг зөвлөгөө 2026 оны 08 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах чиглэлийн үзлэг, оношилгоо, эмчилгээг “Энэрэл” хүний хөгжлийн төвд, шүдний эмч нарын үзлэг, оношилгоо, эмчилгээг “Говь Дент-1” анхны цахиур шүдний эмнэлэгт зохион байгуулах юм.










