
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, аймгийн хэмжээнд шинээр 780 хүүхдийн 4-н цэцэрлэг Даланзадгад, Баян-овоо, Ханбогд сумдад, 2200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумдад, Номгон, Цогтцэций суманд 160 хүүхдийн дотуур байрны барилгыг тус тус барьж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн хүүхдийн суралцах эрүүл, аюулгүй орчин, багш нарын ажиллах таатай орчин нөхцөлийг хангахаар аймгийн хэмжээнд 7-н сургууль, цэцэрлэгт их засварын ажлыг орон нутгийн төсвөөр гүйцэтгүүлж байна.

Боловсролын салбарын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл, их засварын ажлын явцтай танилцаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө засварын ажлыг бүрэн дуусгаж, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах бэлэн байдлыг хангах үүрэг, чиглэл өглөө.









