
✅Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир OneSky байгууллагын Ерөнхий захирал Морган Ланс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, бага насны хүүхдийн хөгжил, гэр бүлийн оролцоо, багш, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сургалтууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
✅OneSky байгууллага нь 2020 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, хүүхэд хамгаалал, асрамж халамжийн чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Эдгээр үйл ажиллагаа нь бага насны хүүхдийн хөгжилд эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.
✅Уулзалтын үеэр Боловсролын яам болон OneSky байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааг илүү тогтвортой, үр дүнд чиглэсэн байдлаар өргөжүүлэхээр тохиролцов.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Цаашид хамтын ажиллагааны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэх, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг давтан сургаж, улмаар цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан эцэг, эх, асран хамгаалагчдад сургалт, зөвлөгөө хүргэх тогтолцоог хөгжүүлэхэд анхаарна.
✅Түүнчлэн 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд багшийн туслах болон бусад ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд хамгаалал болон хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулах, эцэг, эхтэй хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр OneSky байгууллагатай хамтран ажиллахаар санал солилцсон.
✅Боловсролын яамны зүгээс бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд багшийн чадавх, гэр бүлийн оролцоо, чанартай сургалт, асаргаа халамжийн үйлчилгээг уялдуулан хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, OneSky байгууллагын олон улсын болон Монгол Улсад хуримтлуулсан туршлагыг цаашдын хамтын ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ.











