
Зэвсэгт хүчний 167 дугаар анги Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдсан "Оюутан цэрэг-2026" цэргийн мэргэжил олгох сургалт амжилттай хэрэгжиж, оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө.
Тус сургалт нь Өмнөговь аймагт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад Өмнөговь аймгийн оюутнуудаас гадна Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Улаанбаатар хотын оюутнууд хамран цэргийн албаа хаалаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Цэргийн штабын дарга хурандаа Б.Бэрхгалт, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Лхагвадорж, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабын дарга болон оюутан цэргүүдийн эцэг, эхийн төлөөлөл, хүндэт зочид оролцсон юм.

Ёслолын арга хэмжээний үеэр аймгийн шагналаар шагнагдсан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн зарим офицер, ахлагч нарын шагналыг Засаг даргын орлогч Ж.Занабазар гардуулан өгч амжилт хүслээ.
Оюутан цэргүүд жагсаалын болон гимнастикийн үзүүлэх тоглолт, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг тус тус толилуулж, сургалтын хугацаанд олж авсан мэдлэг, ур чадвар, хамт олонч, сахилга зохион байгуулалтаа олон нийтэд сонирхууллаа.











