Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгийн салбар уулсад багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1510-1620 метр өндөрт оршдог. Нийт 342.2 км кв нутаг хамардаг. Энэ голын сав газарт ургамлын аймгийн 7 зүйл мод сөөг, 40 овогийн 183 зүйл ургамалтай. Амьтны аймгийн төрөл зүйл болох зараа, туулай, хэрэм, үнэг хярс, саарал чоно цөөн тоотой амьдарч, зэрлэг гахай, бор гөрөөс, хандгай, халиун буга, шилүүс гүйдлээр үзэгдэж, түр хугацаагаар байршин амьдардаг байна. Тэднийг цаашид нутагших бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хороолол бүхий нутагт оршдог. Хойноос урагшаа намссан байдалтай уулархаг, гадарга ихтэй учраас хөрсний бохирдол нь газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэсэн байдаг байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.
Иргэдийн ярьж заншсанаар Буянгийн зам буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натур орчим хамаардаг. Иймээс “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийг "Билгүүн Монгол констракшн" ХХК барьж буй. Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан.
Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана.
2026 оны Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар засварын ажил хийгдсэн байдал














