✅Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжрав. Үүнд барааны худалдааны ашиг голлон нөлөөлжээ.
✅Барааны дансны ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлж, дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийт 3.7 тэрбум ам.доллароор өссөн бол үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь урсгал дансанд сөргөөр нөлөөлсөн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллароор буурчээ. Үүнд Оюу Толгой компани гадаад өр төлбөртөө 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлсөн бөгөөд энэ нь нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг бууруулах эерэг үр дүнтэй.
💰Мөн гадаад валютын улсын нөөц 2025 оны эцсийн 7.0 тэрбум ам.доллароос 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ.
☝Экспортын өсөлт болон барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулах гол хүчин зүйл боллоо.