
Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх үйлсийг урьд нь дэмжиж байсан АНУ-ын тэтгэвэрт гарсан багш Рональд Сакольский Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотод хүрэлцэн ирж, Маовусын элсэрхэг газарт 40 жилийн турш мод тарьж буй, Хятадын үндэсний хэмжээний хөдөлмөрийн үлгэр жишээ ажилтан Ин Юйжэньтэй 27 жилийн дараа дахин уулзжээ.

АНУ-ын тэтгэвэрт гарсан багш Рональд Сакольский, Ин Юйжэнь болон Ин Юйжэний нөхөр Бай Ваньсян нар 2026 оны 8 дугаар сарын 23-нд Хятадын хойд нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын нисэх онгоцны буудалд дээр зургаа татуулжээ
Тэдний түүх 1999 онд эхэлсэн юм. Тухайн үед Сакольский хоёр орны багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын төв хэсгийн Хэнань мужийн нэгэн сургуульд англи хэл зааж байжээ.
Нэг өдөр тэрээр телевизээр Ин Юйжэний цөлжилттэй тэмцэж, мод тарьж буй уйгагүй хөдөлмөрийн тухай мэдээ үзээд маш их сэтгэл хөдөлсөн байна. Улмаар Ин Юйжэнь болон түүний нөхөрт цөлжилтийн эсрэг мод тарих ажилд нь туслахын тулд 5'000 ам.доллар цуглуулж хандивласан аж.
Тухайн үед энэ хандив нь асар их хэмжээний мөнгө байсан бөгөөд Ин Юйжэнь уг мөнгөөрөө байшин барих, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх зардлаа шийдэх, цаашлаад гэр бүлийнхээ амьдралын замыг үндсээр нь өөрчлөх боломжтой болж.

Түүний хандивласан мөнгөөр худалдан авч тарьсан модны суулгацууд өнөөдөр ургаж, 50'000 гаруй өндөр модтой ой болон хувирчээ.
Энэ оны тавдугаар сард Ин Юйжэнь интернэтээр дамжуулан хэдэн арван жилийн өмнө өөрт нь хандив өгч байсан Америк найзаа хайж эхэлсэн байна. Ингэснээр тэд цахим орчинд дахин холбоо тогтоож, уулзсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Бээжинд хүрэлцэн ирснийхээ дараа Сакольский Хятадын хойд хэсгийн Өвөр Монголын Өөртөө Засах Оронд очиж Ин Юйжэньтэй, мөн өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс болон шавь нартайгаа дахин уулзах, мөн өөрийнх нь хандивын эхлэл болсон ойн моддыг өөрийн нүдээр харахыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Түүнд Ин Юйжэний илгээсэн сарны боов (юэбин Монголоор юэвэн) болон цөлд ургуулсан улаан лооль бэлэглэсэн байна. Сарны боов нь Хятадын уламжлалд гэр бүл, нөхөд дахин нэгдэн учрахыг бэлгэддэг.
БНХАУ-ын Олон улсын боловсролын солилцооны нийгэмлэгийн (CEAIE) урилгаар Сакольский 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 1 хүртэл Хятадад байх бөгөөд түүний хөтөлбөрт Хятад, Америкийн багш нарын солилцооны арга хэмжээнүүд оржээ.
Мөн тэрээр өмнө нь ажиллаж байсан Хэнань мужийн сургуульд очиж, багш, сурагчидтай уулзах, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн танхимд зочлох, түүх, соёлын дурсгалт газруудаар аялах зэрэг үйл ажиллагаанд оролцоно.
CEAIE-ийн албан тушаалтны хэлснээр:
Энэхүү урилгын зорилго нь Хятад, АНУ-ын боловсролын солилцоог цаашид хөгжүүлэх, Хятадын ард түмэн нөхөрлөлийг хэрхэн эрхэмлэн талархаж байдгийг харуулах, мөн хоёр орны ард түмний хоорондын халуун дулаан харилцаа, сайн санааны түүхүүдийг цаашид үргэлжлүүлэхэд илүү олон хүнийг урамшуулах явдал аж.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятад улс ойжуулалтын ажилд зориулан тусгай сан байгуулж, татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, тариаланчид болон орон нутгийн иргэдийг дайчлан мод тарих, цөлжилттэй тэмцэх кампанит ажлуудыг хэрэгжүүлж ирсэн байна.
Өнөөдөр Ин Юйжэнь шиг орон нутгийн иргэдээс гадна байгаль орчныг хамгаалах сонирхолтой олон тооны сайн дурынхан, ялангуяа хот суурин газрын залуучууд болон олон улсын оюутнууд Хятадын ойжуулалтын ажилд оролцож байгаа юм.
Албан ёсны статистик мэдээллээр 2021-2025 оны хооронд Хятад улс дэлхийн хэмжээнд нэмэгдсэн ногоон ургамлын бүрхэвчийн өсөлтийн ойролцоогоор дөрөвний нэгийг бүрдүүлжээ.
Мөн энэ хугацаанд Хятад улс 152 сая му талбай буюу ойролцоогоор 10.13 сая га элсэрхэг, цөлжсөн газрыг нөхөн сэргээсэн гэсэн судалгаа байдаг.








