



















“Apple” компани нь илүү хямд өртөгтэй "iPhone 17" загварыг танилцуулжээ. "iPhone 17e" нэртэй тэрхүү загвар нь 599 ам.долларын үнэтэй худалдаалагдана. Тус загвар энгийн iPhone 17-той адилхан процессортой ч гэсэн арай жижиг дэлгэцтэй аж.
Мөн хоёр камерын оронд нэг камертайгаас гадна аппликейшнүүдийн талаар мэдээлэл харагдах Dynamic Island самбаргүй юм. iPhone 17e энэ сарын 11-нд худалдаанд гарна.

“Apple” жил бүр iPhone-ий шинэ загвар танилцуулахын хажуугаар илүү хямд үнэтэй утас мөн худалдаанд гаргадаг. Өнгөрсөн жил тус компани iPhone 16e утасны 128 GB багтаамжтай загварыг 599 ам.долларын үнэтэй худалдаанд гаргасан. iPhone 16e 256 GB нь 699 ам.доллар, 512 GB нь 899 ам.долларын үнэтэй юм.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/02/1000029405.mp4
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4
Дэлхийн томоохон технологийн компаниуд хиймэл оюун ухаан хөгжүүлэн өрсөлдөж байгаа. “Apple” энэ салбарт бусдаасаа хоцрох болсон. Гэхдээ 2025 оны дөрөвдүгээр улиралд iPhone 17-гийн борлуулалт сайн байсан учир орлого нь шинжээчдийн таамаглалаас давж, тус компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 4 их наяд ам.долларт хүрсэн билээ.

“Apple”-ийн хамгийн том өрсөлдөгч болох “Samsung”-ийн хямд үнэтэй ухаалаг утаснууд Galaxy A17 5G, Galaxy A16 5G нэртэй загварууд 199.99 ам.доллараас эхэлдэг. Харин хамгийн үнэтэй нь өнгөрсөн жил худалдаанд гарсан 499.99 ам.долларын Galaxy A56 5G гар утас.
iPhone17e нь 60 герцийн OLED дэлгэц, 48 мегапикселийн камер, 12 мегапикселийн урд камер, 4005 mAH баттерейтэй. Харин Galaxy A56 5G нь 120 герцийн AMOLED (OLED-ын дэвшилтэт хувилбар), 50 мегапикелийн камер, 12 мегапикселийн урд камер, 5000 mAH баттэрейтэй юм.










