
🪱Хэвлээр явагчдын нууцлаг ертөнц:
“REPTILE DAY: BLACK 2026” арга хэмжээ болно
🐍Мөлхөгч, хоёр нутагтан сонирхогчид болон байгальд хайртай хэн бүхний заавал зорих ёстой нэгэн онцгой өдөр айсуй. “REPTILE DAY: BLACK 2026” арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулагдах гэж байна.
🦎Энэ удаагийн арга хэмжээ нь хэвлээр явагч амьтдын талаарх хүмүүсийн дундах хэвшмэл, буруу ойлголтыг засаж, танин мэдэхүй болон сонирхогчдын хүрээг тэлэх зорилготой юм. Түүнчлэн зохион байгуулагчид энэ жилийн гол сэдвээр "ХАР ӨНГӨ"-ийг онцолжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
👩🏫Байгаль эхийн бүтээсэн хамгийн нууцлаг, чамин бөгөөд тансаг төрх болох дэлхийн шилдэг хар өнгийн морфуудыг (Black Morphs) энэ үеэр анх удаа олон нийтэд танилцуулах аж.
🐢🌚🔦🔬Харанхуйн гоо үзэсгэлэн, байгалийн ховор бүтээлүүдийг дэргэдээс нь харж, тэдний ертөнцийг илүү ойроос танихыг хүссэн хэн бүхнийг тус арга хэмжээнд урьж байна.
📆Хэзээ: 2026 оны 9-р сарын 19-ний өдөр
🏦Хаана: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
"Үг" үнэ цэн . . .








