Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
Баасан гарагт Азийн зах зээлийн арилжаа эхлэх үеэр алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч огцом өсөв. Үүнд эрсдэлээс хамгаалах (safe-haven) эрэлт нэмэгдсэн болон АНУ-ын Холбооны нөөцийн сан (Federal Reserve) цаашид бодлогын хүүг дахин бууруулна гэсэн хүлээлт өссөн нь нөлөөлжээ. Спот алтны үнэ унц нь 0.5 хувиар өсөж 4,501.44 ам.долларт хүрсэн бөгөөд арилжааны явцад өмнө нь 4,530.60 ам.долларын түүхэн дээд түвшинд хүрсэн юм.











