



















АНУ-д спортын хамгийн том баяр наадам нь үндэсний хөлбөмбөгийн лигийн /NFL/ финалын тоглолт буюу "Super Bowl" билээ.
Энэ жилийн 60 дахь удаагийн "Super Bowl" нарлаг Калифорни мужийн Санта Клара хотын "Levi's" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нийт 70,823 үзэгч цугларсан тус цэнгэлдэхэд "Сеатл СиХаукс", "Нью Инглэнд Пэтроитс" 29-13 аар илүүрхсэн билээ.
Энэ удаагийн "Super Bowl" эхнээсээ л дуулиан шуугианаар дүүрэн өнгөрсөн билээ. Цэнгэлдэхийн гадаа Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг бодлогыг эсэргүүцэгчид жагсаал өрнүүлсэн бол цэнгэлдэхэд Грэммийн шагналт Пуэрто-Рико гаралтай рэппер Bad Bunny өвөрмөц тоглолтыг толилуулсан юм.
Уран бүтээлчдийн хувьд нэр хүндийг нь өндөрт өргөдөг шоу бол "Super Bowl"-ийн их завсарлагаа байдаг. Энэ 15 минутад тэд чадах бүхнээ үзүүлснээр орлого, нэр хүнд нь эрс нэмэгддэг. Тэгвэл энэ жил Пуэрто Рикод төрсөн Bad Bunny гол уран бүтээлчээр сонгогдсон нь АНУ-ын тэргүүн Дональд Трампад таалагдаагүй юм.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Тиймээс ч урлаг, спортын олон арга хэмжээнээс татгалздаггүй Д.Трамп "хэт хол" гэсэн шалтгаанаар энэ удаагийн тэмцээнд зочноор оролцохоос татгалзсан билээ.

Bad Bunny-гийн хамт дуучин Лэди Гага, Рикки Мартин нар зочин уран бүтээлчээр оролцсон бөгөөд Америкийн дуу хөгжим шоу ертөнцийн хамгийн алдартай сэтгүүл болох "Billboard"-с гаргасан судалгаагаар уг тоглолтыг дэлхий даяар 135.4 сая хүн шууд үзсэн гэсэн тоо гаргажээ. Ингэснээр өнгөрөгч онд түүхэндээ хамгийн олон буюу 133.5 сая үзэгчид үзсэн гэсэн дээд амжилтыг даруй 2 саяаар ахиулжээ. Сонирхуулахад энэ жилт 31 настай Bad Bunny-гийн хувьд "Super Bowl"-н шоунд 2 дах удаагаа уригдаж байгаа юм. Өмнө нь 2020 онд латин гаралттай артест болох Женнифер Лопес, Шакира нарын тоглолтонд зочиноор уригдаж байсан билээ.
Ингээд "Super Bowl"-д хамгийн олон үзэгчид үзсэн артестийг жагсаавал :
Bad Bunny – 135.4 сая
Кендрик Ламар – 133.5 сая
Майкл Жексон - 133.4 сая
Ашер – 129.3 сая
Рианна – 121 сая
Кэти Перри – 118.5 сая
Лэди Гага – 117.5 сая
Coldplay, Beyoncé, Bruno Mars – 115.5 сая доллар
Бруно Марс – 115.3 сая
Мадонна - 114 сая










