
“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатарыг томилжээ.
Орост их сургууль дүүргэсэн уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй нэгэн. “Эрдэнэс Монгол” компанид 2008-2010 онд уулын инженер, “Эрдэнэс тавантолгой” ХК-д 2010-2022 онд уулын инженер, төслийн удирдагч, ерөнхий инженер зэрэг удирдах албан тушаал хашжээ.
-2022 онд нийслэлийн харьяа “Эрдэнэс баянбогд” компанийн гүйцэтгэх захирал
-Баянзүрх дүүрэгт 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
Б.Мөнхбаатар үүний өмнө “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын ТУЗ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан юм.
-Б.Мөнхбаатар 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрбээр 2021-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 62 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 24 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг оффисын зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ.
Түүний хувьд туулах чадвар өндөр "Mercedes Benz- G 300" маркийн хоёр автомашинаа 600 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Тэрбээр газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй бөгөөд 10 сая төгрөгийн хадгаламжтай, 700 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр "Коллекшн центр" болон "Циркон майнинг" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.










