



















Батерейнаас үүдэлтэй галын ослууд ар араасаа гарсны дараа БНСУ-ын иргэний агаарын тээврийн бүх компани нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч (power bank) ашиглахыг бүрэн хориглосныг салбарын эх сурвалжууд мэдэгджээ.
"T'way Air" компани даваа гаргаас эхлэн зорчигчдод нислэгийн үеэр ухаалаг утас болон бусад цахилгаан төхөөрөмжөө зөөврийн цэнэглэгчээр цэнэглэхийг хоригложээ. Ингэснээр "T'way Air" нь уг арга хэмжээг хэрэгжүүлж буй тус улсын зорчигч тээврийн 11 дэх буюу хамгийн сүүлчийн компани болсон байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард "Eastar Jet" компани зөөврийн цэнэглэгч ашиглахыг анх хориглосон юм. Харин тус улсын хямд өртөгтэй хамгийн том зорчигч тээврийн компани болох "Jeju Air" уг шийдвэрийг нэгдүгээр сарын сүүлчээр хэрэгжүүлж эхэлжээ.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Түүнчлэн үндэсний агаарын тээврийн "Korean Air" болон түүний харьяа "Asiana Airlines", "Jin Air", "Air Busan", "Air Seoul" зэрэг компаниуд нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн хориглосон байна.
Агаарын тээврийн компаниудын зүгээс зорчигчдыг зөөврийн цэнэглэгчээ онгоцны бүхээгт авч орохыг зөвшөөрч байгаа аж. Гэхдээ төхөөрөмжийнхөө холбогч хэсгийг тусгаарлагч туузаар наах, эсвэл тусдаа уутанд хийж биедээ үргэлж ойр байлгах шаардлагатай бөгөөд зорчигчийн суудлын дээрх ачаа тэшээний хэсэгт тавихыг хатуу хоригложээ.
2025 оны нэгдүгээр сард Сөүл хотоос зүүн өмнө зүгт 330 орчим км-ийн зайд орших Бусан хотын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудалд "Air Busan" компанийн онгоцонд томоохон гал гарсан юм. Үүний дараа нисэх онгоцонд зөөврийн цэнэглэгч ашиглахтай холбоотой болгоомжлол эрс нэмэгдсэн байна.










