Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д бүртгэсэн. “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа, намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хотод зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.
.jpg)
Аялал жуулчлалын сонирхолтой үйл ажиллагааны нэг болох “Бүргэдийн баярыг” 2000 оноос Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна. Энэ нь казах үндэстний бүргэдээр ан хийх уламжлалыг сэргээж, хойч үед өвлүүлэн үлдээх, жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн томоохон үйл ажиллагаа юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Улаанбаатар хотод 20 дахь удаагаа “Бүргэдийн баяр-2026”-ыг 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулна.
Бүргэдийн баярыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо, Баян-Өлгий аймгийн соёл, урлагийн газар, "Чингис хааны хүрээ" цогцолбор зэрэг байгууллага хамтран зохион байгуулна. Харин ХушХан (HushKhan) брэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох юм.
Энэ удаагийн бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас 29 бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцох ажээ.









