



















Японы Токио хотын ойролцоох амьтны хүрээлэнд эхдээ хаягдсан “Панч” гэдэг нэртэй бяцхан сармагчин олны анхаарлыг татаж, жуулчдыг олноор татах болов. Тэрбээр эхдээ гологдсоныхоо дараа өөрт нь өгсөн сармагчны чихмэл тоглоомоос зуурж буй зураг нь олон нийтийн сүлжээнд хүчтэй тархсанаар ийнхүү алдартай болоод байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард 500 орчим гр жинтэй төрсөн Панчийг Чиба мужийн Ичикава хотын амьтны хүрээлэнгийнхэн хоёрдугаар сарын 5-ны өдөр чихмэл найзтай нь хамт олон нийтэд танилцуулжээ. Уг мэдээлэл цацагдсан даруйд 85 мянга гаруй хүн лайк дарсан бөгөөд ижил сүрэгтэйгээ нийлэх гэсэн бяцхан сармагчныг хүмүүс маш ихээр өхөөрдөж байгаа юм.
Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын ярьснаар, Панчийг төрөхөд эх нь асраагүй бөгөөд сүргийн бусад сармагчингуудаас ч түүнийг өсгөх амьтан олдоогүй байна. Иймээс амьтны хүрээлэнгийн ажилчид тэр даруй түүнийг тэжээж эхэлжээ.
Шинэ төрсөн сармагчингууд аюулгүй байдлыг мэдрэхийн тулд эхээсээ зуурдаг зөн совинтой байдаг. Тиймээс маллагчид түүнд эхлээд алчуур болон бусад чихмэл тоглоом өгсөн бөгөөд эцэст нь гадаад төрх болон зуурахад хялбараар нь орангутан чихмэлийг сонгосон байна.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.
Нэгдүгээр сараас эхлэн Панчийг сүрэгт нь нийлүүлэн амьдруулж эхэлсэн бөгөөд тэрбээр бусад сармагчингуудад загнуулах эсвэл сүргийн дунд зодоон болох үед айсандаа чихмэл тоглоом руугаа яаран гүйж, тайтгарлыг олж авдаг болжээ. Түүний ижил сүрэгтээ дасан зохицож буй явц болон амьтны хүрээлэнгийн нөхцөл байдлыг X нийгмийн сүлжээгээр дамжуулан япон, англи хэлээр тогтмол мэдээлж байна.
Хоёрдугаар сарын дундаас хойш тус хүрээлэнг зорих иргэдийн цуваа ажлын болон амралтын өдрүүдэд эрс нэмэгдэж, жуулчид Панчийн зургийг авахаар олноороо цуглах болжээ.
Ичикава хотын амьтан, ургамлын хүрээлэнгийн хэлтсийн дарга Такаши Ясүнага энэ талаар ярихдаа “Олон хүн биднийг дэмжиж байгаад гайхаж байна. Маш олон хүн Панчийн өсөлт хөгжилтийг ажиглаж, санаа тавьж байгаад туйлын баяртай байна” хэмээн онцолсон юм.
Панчийн хамгийн дотны найз болох сармагчны чихмэлийг үйлдвэрлэдэг “Ikea Japan K.K” компани энэхүү үйл явдлыг дэмжиж, бусад төрлийн тоглоом болон бараа бүтээгдэхүүнээ тус хүрээлэнд хандивлажээ. Тус компанийн ерөнхийлөгч Петра Фарэ ярихдаа “энэ бол үнэхээр сэтгэл догдлуулсан сайхан түүх юм. Панчдаа амжилт хүсье” гэжээ.











