



















Дэлхий даяарх стартапууд натри, хүхэр зэрэг шинэ төрлийн материал болон бусад шинэлэг химийн найрлагыг ашиглан батерейны шинэ технологи боловсруулах уралдаанд оролцож байна. Зорилго нь зардлыг бууруулж, цахилгаан автомашин (EV)-ы моторыг хөдөлгөхөд шаардлагатай зарим стратегийн ашигт малтмалд хэт хамаарахаас зайлсхийхэд чиглэжээ.
Өнөөдрийн байдлаар БНХАУ дэлхийн батерейны эсийн үйлдвэрлэлийн 85%-ийг, мөн литийн-ион батерейн хоёр гол хувилбарт хэрэглэгддэг түүхий эдийн боловсруулалтын 90%-ийг хянаж байна. Харин Монгол Улсад цахилгаан машин, гар утасны тоног төхөрөмжид ордог ашигт малтмал байдаг боловч хайх, олборлох ажлыг үргэлж гацаасаар ирсэн.

Батерейн технологи хурдтай хөгжиж байгаа ч үндсэн зарчим өөрчлөгдөөгүй хэвээр бөгөөд катод, анод, электролит гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.
Автомашин үйлдвэрлэгчид урт хугацааны шийдлээ эрэлхийлж буй энэ үед одоо ашиглагдаж буй болон хөгжүүлэлтэд явж буй батерейн төрөл, онцлогийг танилцуулъя.
Ашиглалт: 6 эсвэл 12 вольтын одоогийн батерей, автомашины асаагуурт хэрэглэгддэг.
Давуу тал: Хямд, хүнд нөхцөлд ажилладаг.
Сул тал: Хүнд, энергийн нөөц багатай.
Ашиглалт: Цэнэглэдэг батерей.
Ашиглалт: Toyota компанийн 1997 онд танилцуулсан анхны Prius гибридт хэрэглэгдсэн. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг автомашин...
Ашиглалт: Францын шуудангийн Venturi Automobiles-ийн автопаркт ашиглагдаж байсан.
Давуу тал: Бага зай эзэлдэг тул автомашиныг өөрчлөхгүйгээр суурилуулж болдог.
Сул тал: Дээд хурд 100 км/ц, туулах зайн хэмжээ 100 км.
Ашиглалт: Bolloré болон Pininfarina-ийн BlueCar, мөн Парисын Autolib хуваалцдаг машины үйлчилгээ (одоо зогссон). Өнөөдөр голчлон суурин эрчим хүч хадгалах төхөөрөмж, автобус, трамвайд хэрэглэгдэж байна.
Давуу тал: “Хуурай” технологи, үйлдвэрлэлийн процесс хялбар.
Сул тал: Урьдчилж халаах, тогтмол температур барих шаардлагатай.
Ашиглалт: 1991 онд Sony компани худалдаанд гаргасан. Өнөөдөр гар утас, зөөврийн компьютер, цахилгаан автомашин, төрөл бүрийн төхөөрөмжид хамгийн өргөн хэрэглэгдэж буй технологи.
Давуу тал: Лити нь ураны дараа хоёрдугаарт эрчим хүчний багтаамж өндөртэй металл.
Өндөр хурд, урт зай туулах боломжтой.
Цэнэгийн “memory effect” байхгүй.
Хурдан болон удаан цэнэглэх боломжтой.
Сул тал: Жин ихтэй, гадаад орчин (хүйтэн, доргилт) мэдрэмтгий. “Шингэн” электролиттой тул хэт халалтаас хамгаалах хамгаалалт шаардагдана.
NMC (Nickel Manganese Cobalt)
Давуу тал: Эрчим багтаамж өндөр. Том оврын автомашинд тохиромжтой.
Сул тал: Кобальт их шаарддаг. Кобальтын ихэнх нь Бүгд Найрамдах Конго улсаас олборлогддог бөгөөд стратегийн болон ёс зүйн эрсдэлтэй.
LFP (Lithium Iron Phosphate)
Давуу тал: Кобальт шаарддаггүй. Илүү хямд, жижиг автомашинд тохиромжтой.
Сул тал: Эрчим багтаамж нь NMC-ээс доогуур.
Давуу тал: Лити, никель, кобальт шаарддаггүй. Тэдгээрийн оронд хөнгөн цагаан, төмөр, манган хэрэглэдэг.
Натри илүү элбэг тул олборлолт, нийлүүлэлт хялбар, зардал багатай.
Гал авалцахгүй, 50,000 хүртэл удаа цэнэглэх боломжтой (литийн-ионоос 5-10 дахин их).
Сул тал: Эрчим багтаамж багатай. Үйлдвэрлэлийн нийлүүлэлт бараг байхгүй. Литийн үнэ өсөхөд сонирхол нэмэгддэг.
Давуу тал: Кобальт шаарддаггүй. Renault компанийн үзэж буйгаар 2028 оноос худалдаанд гарах бөгөөд:
NMC-ийн эрчим багтаамж,
LFP-ийн өртөг ба аюулгүй байдал,
15 минутаас бага хугацаанд бүрэн цэнэглэх боломжийг хослуулна.
Сул тал: Одоогоор хөгжүүлэлтэд байгаа.
Давуу тал: АНУ-ын Lyten стартап (Stellantis-ийн дэмжлэгтэй) дампуурсан Northvolt-ийн ихэнх хөрөнгийг худалдан авч, энэхүү технологийг хөгжүүлж байна.
Литийн-ионоос 2 дахин өндөр эрчим багтаамжтай гэж мэдэгдсэн.
Никель, кобальт, манган шаарддаггүй.
Түүхий эдийн тодорхой хэсгийг Хойд Америк, Европт дотооддоо үйлдвэрлэж чадна.
Сул тал: 2028 оноос нааш хэрэглээнд гарахгүй.
Онцлог: Литийн-ионы шингэн электролитийн оронд хатуу (полимер, керамик) электролит хэрэглэдэг.
Давуу тал: Эрчим багтаамж өндөр, жин багатай, гал авалцахгүй.
Сул тал: Хөгжүүлэлт шатандаа байгаа, их хэмжээний үйлдвэрлэл хараахан алга.
Эх сурвалж: futura-sciences.com, Plastec, Saft (TotalEnergies), Renault, Arkema болон бусад компаниуд.









