Сүүлийн нэг жилийн хугацаанд Силикон хөндийн томчууд болох Сэм Альтман, Илон Маск нарын зөрчил маргаан нь хувийн дайралт, сошиал сүлжээн дэх шархлуулсан үгс, шүүхийн маргаан хүртэл даамжирлаа. Маск өрсөлдөгчөө “Scam Altman” (Луйварчин Альтман), “Swindly Sam” (Мэхчин Сэм) гэж хочилдог бол Альтман Маскын тухай “Жаргалтай хүн байж чадахгүй” бөгөөд түүний “Бүх амьдрал нь өөрийнхөө дотоодын айдас, өөртөө итгэлгүй байдлаас урган гардаг” хэмээн хэлсэн байдаг.
Харин энэ долоо хоногт Маск Apple компанийг OpenAI-г өөрийнх нь xAI стартапаас илүү App Store дээр түлхүү сурталчилж байна гэж үзэн шүүхэд өгнө гэж мэдэгдсэний дараа Альтман Маскыг X (хуучнаар Twitter)-ийг ашиглан “өөрийгөө болон өөрийн компаниудыг л ашигтай байлгахын тулд удирдаж байна” гэж шүүмжилжээ. Үүний хариуд Маск Альтманыг "худалч" гэж дайрсан байна.











