Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
Японы Засгийн газар хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхийн тулд ирэх 10 жилийн хугацаанд Энэтхэгт 10 их наяд иен буюу 68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай нэгэн мэдээнд дурджээ. Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба Баасан гарагаас эхлэх Ерөнхий сайд Нарендра Модитой хийх дээд хэмжээний уулзалтынхаа үеэр энэхүү төлөвлөгөөг зарлах төлөвтэй байна. Мэдээнд өгүүлснээр уг хөрөнгө оруулалт нь Японы компаниудад хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн энэхүү төлөвлөгөөний хүрээнд Энэтхэгийн илүү олон мэргэжилтэн ажилчдыг Японы компаниуд хүлээн авч, хамтран ажиллуулах юм.











