



















Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн олон улсын монгол уран бичлэг, визуал урлагийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Энэхүү үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. “Бичиг соёл” төвөөс санаачлан хэрэгжүүлдэг уг үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус монгол хүний үндэсний ижилсэл, бахархлыг залуу үедээ өвлүүлэх соёлын томоохон хөдөлгөөн юм. Энэ жилийн үзэсгэлэн нь мянганаар хэмжигдэх уламжлалт бийрийн урлагийг XXI зууны дижитал шийдэл, визуал арттай хослуулж, Монгол өв соёлыг дэлхийн соёлын зах зээлд өрсөлдөхүйц үнэ цэнтэй харуулах онцлогтой. Монгол бүсгүй хүний ухаан билиг, уян налархай хөдөлгөөн бүр уран бичгийн зураас, тиг бүрд шингэж, бичиг соёлоо хадгалан үлдэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Шагналын сан: Шилдгийн шилдэг бүтээл 2,000,000 төгрөг, шилдэг хоёр бүтээл тус бүр 1,000,000 төгрөгийн шагналтай.
Нийгмийн оролцоо: Олон нийтийн хандалтаар "Тусгай байр"-ын эзнийг тодруулж, үндэсний бичгээ нийгэм даяар сурталчилна.
Нээлтийн ёслол: Монгол бичгийн уран гоо, эмэгтэй хүний нандин мэдрэмжийг нэгэн дор тольдох “Гоо Бэхи – 2026” үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Тус үзэсгэлэнг “SPR Rising Group”, “Бичиг соёл” төв санаачлан, “UGC Mongolia” ерөнхий зохион байгуулагчаар, “Хүүхдийн урлан бүтээх төв” дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна.









