Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
Густав Климтийн “Blumenwiese (Цэцэглэсэн нуга)” бүтээл нь Леонард А. Лаудерын цуглуулгын оройн дуудлага худалдаанд 86 сая ам.доллароор зарагдлаа. Энэхүү зураг нь 1908 оны зун зурсан бүтээл бөгөөд Леонард А. Лаудерын цуглуулгаас санал болгосон Климтийн гурван тосон зургийн нэг байв. Байгалийн гоо сайхныг гэрэлтсэн, зоримог дүрслэлээр илэрхийлсэн уг бүтээл нь тэдгээрээсээ онцгойрон ялгарч байлаа. Сая Густав Климтийн "Элзабет Ледерерийн хөрөг" хэмээх бүтээл 236 сая ам.доллар хүрсэн юм.











