



















Хамгийн сайн гүйцэтгэлтэй эрсдэлийн сан уу? Шилдэг эрсдэлийн сангийн тухай судлахаар болж, томилолтоо би авлаа. Тэгээд нэр цохож өгсөн фирм дээр очихоор явах зуур зам дагуу нэгэн ресторанд орж, будаа идэнгээ хэсэг хар хун нууран дээр хөвөхийг харж багагүй саатав. Судалгааны ажлын гол зорилго нь мэргэжлийн түвшинд зах зээлийн боломжуудыг хэрхэн ашиглаж байгааг олж мэдэх юм. Зах зээлийн тогтворгүй байдал санхүүгийн зах зээл дээрх бүх хөрөнгийг хэзээ ч доргиож, дарамтанд оруулдаггүй. Зах зээлийн хэлбэлзэл эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг бол бүх түүхий эдийн ханшууд огцом өсч эхлэдэг.
Тэгвэл “Хамгийн сайн гүйцэтгэлтэй эрсдэлийн сан” гэдгийг хэрхэн тодорхойлж болох вэ? AUM (Assets Under Management) буюу удирдаж буй хөрөнгө гэж юу вэ? Шилдэг гүйцэтгэлтэй эрсдэлийн сангуудын жагсаалт нь их хэмжээний хөрөнгөтэй эрсдэлийн сангуудаас эрс ялгаатай. Энэ нь: Түүхийн урт удаан хугацаанд ямар үзүүлэлттэй ажилласан? Хэр ирээдүйтэй? Өндөр зэрэглэлийн эрсдэлээс хэрхэн ашигтай ажилласан бэ? гэдэг үзүүлэлтүүдээр хэмжигдэнэ. Доор байгаа графикт би нилээн нэрд гарсан эрсдэлийн сангийн үзүүлэлтийг харуулья. Уг сан сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дундажаар 20%-иар хөрөнгөө өсгөж, 1 сая ам.долларыг 6 сая ам.доллар болгон өсгөсөн. Менежмент нь тодорхой, үйл ажиллагаа нь жигдэрсэн. Ямар ч төрлийн хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй ханддаг, ямар ч өр, ямар ч хөшүүрэг хэрэглэдэггүй гэсэн үзүүлэлтүүдтэй гарчээ.
Их мундаг байх нээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүх татвараа төлөөд +20%-ийн цэвэр орлоготой ажиллана гэдэг гайхалтай. Хүсвэл ийм санд хэн ч хөрөнгө оруулалт хийхэд бүрэн нээлттэй. Эндээс ирэх ашиг нь юунаас ч хамааралтай биш. Хэдэн ч удаа ургац хураах боломжтой. Уг сан бүх үйл ажиллагаагаа нээлттэйгээр санал болгодог бөгөөд ямар ч төрлийн хөрөнгө дээр ажиллах чадвартайгаараа онцлог. Түүнчлэн тэг хөшүүрэг, ямар нэг нормчлолгүй, шинэчилсэн зээлгүй байдаг. Менежер нь хувьцааны зах зээлээс хамгийн өндөр ханштай, хөрвөх чадвартай үнэт цааснуудад хөрөнгө оруулалт хийдэг. Ямар нэг ид шидтэй аврах хөрөнгө, зээлийн барьцаа хөрөнгө, удирдлагын эргэлзээтэй байдал зэрэг нь “дундаж” хөрөнгө оруулагчдад төгс нийцэх нь байдаг.
Энэ бүхнийг судалж үзээд эрсдэлийн сан нь хөрөнгө оруулалттай огтхон ч “зам нийлдэггүй”-г олж мэдсэн. Нобелийн шагналт эдийн засагчид ч хүртэл маргалдахын оронд хэтэрхий эрсдэлтэй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Эрсдэлийн сангуудаас хамгийн шилдэг, нэр хүндтэй менежер хэн болохыг би олохоор шийдлээ. Шилдэг гүйцэтгэлтэй эрсдэлийн сан нарийн төвөгтэй зохион байгуулалттай байдаг ч тэднээс хамгийн сайныг нь олох хэрэгтэй боллоо. Хэрвээ эрсдэлийн сан нь маш өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанаас ашиг хураадаг гэж тооцвол тэднийг удирддаг хүнийг бизнесийн гүйлгээ ухаан сайтай, тууштай, аливаа зүйлд шантардаггүй, алдсан ч ахиад бүхнийг эхлэх зоригтой, мөнгөний менежментийг сайн хийдэг, тодорхой өв хөрөнгөтэй, удирдах авьяастай хүнийг эрсдэлийн сангийн менежер гэж хэлэх байх гэсэн анхны тодорхойлолт орж ирлээ.
“Зах зээлийн бурхан” гэгддэг Мунехиса Хонма 18-р зуунд эрсдэлийн санг анх байгуулж, их хэмжээний үнэт цаас, түүхий эдийн арилжаа хийдэг байсан. Түүний байгуулсан сан 50 жилийн турш маш ашигтай ажилласан ч дампуурсан юм. Харин “Fountain of Gold” номных нь “хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ” хэсэг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг номоор шалгарсан. Түүний арилжааны чадвар нь Хонма гэр бүлийнхнийг Япон дахь хамгийн том газрын эзэн болгосон. Тэд Японы хамгийн уулархаг, өндөр газруудыг эзэмшдэг. Өнөөдөр тэдний гэр бүлийнхэн олон төрлийн бизнест хүч үзэж эхлэсэн бөгөөд хамгийн сүүлд “Honma golf” бизнесийг эрхлэх болсон. “Honma”-гийн клубууд эрсдэлийн сан, индексийн сангууд шиг үйлчлүүлэгч нар нь өндөр төлбөр төлдөг ч яаж вэ гэдэг нь одоо ч хүмүүсийн сонирхолыг татдаг.
“Honma”-гийн гэр бүлийнхний орлогын ихэнхийг арилжаанаас бүрдүүлдэг ч төрөл бүрийн салбарт хүч үздэг, мэргэжлийн, чадварлаг эрсдэлийн сангийн менежерүүд тэдний хамгийн үнэтэй хөрөнгө гэдгийг хэзээ ч нуудаггүй. Мөн тэрээр дэлхийн хамгийн анхны нөөцийн санд зөвлөхөөр ажиллаж байсан. Түүнийг зах зээл дээр идэвхтэй ажиллаж байх үед хөрвөх чадвартай үнэт цааснууд төдийлэн ашигтай биш байсан бол хамгийн их орлого өгдөг түүхий эд нь будаа байжээ. Үүнийг ухаарсан Хонма, бирж дээр түүхий эдийн ханшийг тогтоодог чөлөөт брокеруудаас илүү суурь мэдээ, шинжилгээн дээр ажиллаж чаддаг арилжаачдыг дэмждэг болсон. Энэ нь түүнийг жинхэнэ эрсдэлийн сан байгуулах замд оруулсан. Олонх менежерүүд бух зах зээлээс мөнгө хийх гэж ажилладаг байсан бол эрсдэлийн сан огт өөр байсан.
Өнөөдөр “Honma”-гийн эзэмшдэг цэвэр хөрөнгийн хэмжээ 100 тэрбум ам.доллараас давсан. Зарим жилд түүний дундаж орлого 10 тэрбум ам.доллартай тэнцдэг байсан гэхээр жилд 3.7 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг Жон Полсон хажууд нь өчүүхэн санагдана. Түүний бүрдүүлсэн баг түүнд о

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Японд анх дэлхийн хамгийн шилдэг эрсдэлийн сан байгуулагдаж байсан бөгөөд Хонмагийн урт/богино арилжааны сан 1740-1790 оны хооронд зах зээл дээр жинхэнэ цэцэглэлтийг авчирсан. Доор байгаа графикт Японы “идэвхгүй” индексийн сангийн 1980-1989 оны үзүүлэлтийг харуулсан байна.
Харин 1950-иад оны үед урт хугацаат хөрөнгө оруулалтаас дундажаар 25%-ийн цэвэр ашигтай ажилладаг байсан тухай олон хүн ярьдаг. Тиймээс зах зээлийн уналт, босолт нь богино хугацаанд бус урт хугацаанд үргэлжилдэг гэдгийг амархан ойлгож болно.
Одоогоос 10 жилийн өмнө “Long-Term Capital Management” фирм Оросууд зээлийн гэрээгээ зөрчих хүртэл богино хугацаат арилжааг шүтэж, үүнээс хэзээ ч эрсдэл хүлээхгүй гэдэгт итгэлтэй байсан. Аз болоход эрсдэлийн санг удирдаж байсан менежерүүд богино хугацаат арилжаанаас ашиг гарахгүй гэдгийг урьдчилан мэдсэнээр эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаад зогсохгүй урт хугацаат арилжаанд илүү анхаарал хандуулах болсон. Гэхдээ зах зээлийн савалт ихтэй өнөө үед эрсдэлийн сангууд өмнөх шигээ ашигтай ажиллана гэдэгтээ төдийлэн итгэлтэй байхаа больсон бөгөөд эрсдэлийг зөв менежментээр зохицуулахыг хичээдэг болжээ.
Орчуулсан: Тэрбумтан











