Даваа гарагт Их Британийн хаан Чарльз төрийн өндөр албан тушаалтнуудад хүргүүлсэн захидалдаа бага хүү Харри болон түүний гэргий Меган нар Их Британид буцаж ирсэн хэдий ч хааны гэр бүлийг албан ёсоор төлөөлөхгүй гэдгийг баталгаажуулжээ.

Уг захидлыг Харригийн ажлын албаныханд танилцуулснаас гадна, Их Британийн Засгийн газар болон цэргийн салбарын өндөр албан тушаалтнуудад цаашид баримтлах чиглэл болгон илгээсэн байна.
Захидалд ханхүү Харри, түүний гэргий Меган нар 2020 онд хааны гэр бүлийн албан ёсны үүргээс татгалзсанаас хойш “Хааны гэр бүлийг төлөөлөх гишүүд байхаа больсон” гэж тодорхой дурджээ.
Захидалд мөн:
Энэ байр суурь нь хааны гэр бүлийг төлөөлдөг гишүүдийн төрийн болон хааны албан үүргээс тусдаа бөгөөд үүнийг дагалдан бий болсон санхүүгийн хувьд бие даасан байх, хувийн нууцаа хамгаалах эрх чөлөөг нь хосуудын хүссэнээр бүрэн хүндэтгэсээр байх болно.
гэжээ.
Мөн:
Иймээс Сассексийн гүн, гүнгийн авхайн одоогийн байр сууринд ямар ч өөрчлөлт орохгүй.
гэж захидалд дурдсан байна.
Түүнчлэн Харри, Меган нарын буяны үйл ажиллагааны талаар:
Сассексийн гүн, гүнгийн авхайн буяны ажил нь тэдний хувийн асуудал бөгөөд тэд үүнийг хувийн байдлаар хийх болно.
гэжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өөрөөр хэлбэл, захидалд ханхүү Харри, Меган нарын байр суурь нь “Арилжааны болон буяны үйл ажиллагаа эрхэлдэг жирийн иргэдтэй төстэй” гэж тодорхойлсон байна.
Ханхүү Харри болон түүний гэр бүл өнгөрсөн сарын сүүлээр Их Британид буцаж ирсэн юм. Энэ нь тэд хааны гэр бүлийн албан үүргээсээ татгалзаж, АНУ руу нүүснээс хойш зургаан жилийн дараах эргэн эрэлт байв.
Хосууд 2020 онд АНУ руу нүүж, хааны гэр бүлийн албан ёсны үүргээсээ татгалзан, бие даасан карьер хөөхөөр болсон юм. Гэсэн хэдий ч тэд олон нийтийн анхаарлын төвөөс хэзээ ч бүрэн гарч чадаагүй.
Ханхүү Харри хааны гэр бүлийнхэн өөрийг нь үл тоомсорлож байсан гэж буруутгаж, шар хэвлэлүүдийг амьдралыг нь сүйтгэсэн хэмээн шүүмжилсээр ирсэн. Мөн Их Британийн Засгийн газар түүнийг эх орондоо буцаж ирэхэд хангалттай хамгаалалт үзүүлдэггүй гэж мэдэгдэж байсан билээ.
Өөрөөр хэлбэл тэдний хувьд:
👑 Хааны гэр бүлийн гишүүн үү? — Тийм
🏛️ Хааны гэр бүлийг албан ёсоор төлөөлөх үү?— Үгүй
💰 Өөрсдийн санхүү, карьер, бизнесээ бие даан эрхлэх боломжтой юу?— Тийм
❤️ Буяны үйл ажиллагаа явуулж болох уу?— Болно, гэхдээ хувийн байдлаар
🇬🇧 Их Британид хувь иргэний байдлаар амьдрах болно
Иймээс Харри, Меган нар Их Британид буцаж ирсэн нь хааны гэр бүлийг албан ёсоор төлөөлхгүй гэдгийг энэхүү захидал маш тодорхой дурджээ.









