



















1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан B-29 бөмбөгдөгч онгоцны нисгэгч Роберт Льюисийн өдрийн тэмдэглэлийг Калифорни мужид дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Атомын бөмбөг хаяхаас өмнө болон дараа нь бичсэн Льюисийн тэмдэглэлийг нэн ховор номын худалдаачин Дэн Уитмор 950 мянган ам.доллароор худалдахаар зэхэж байна.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Түүний тэмдэглэлд атомын бөмбөг хаясныхаа дараа халаглан бичсэн алдарт “Бурхан минь, бид юу хийчих вэ?” гэсэн бичвэр байгаа аж. Тэмдэглэлийг дэвтрийг тав дахь удаагаа дуудлага худалдаагаар оруулах гэж байна. Анх 1971 онд дуудлага худалдаагаар 37 мянган ам.доллароор зарагдаж байсан бол 2022 онд 543 мянган ам.долларт хүрч байжээ.
1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима хот дээр уран цэнэг бүхий тротилын 20 мянган тонн хүчтэй Little Boy атомын бөмбөгийг хаясан билээ. Тухайн үед 350 мянган оршин суугчийн 140 мянга нь амь үрэгджээ.









