
🔹Цахим хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байна.
🔹Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн хяналт шалгалтын (ОНХШ) тайлангийн танилцуулгыг өнөөдөр зохион байгуулж, цахим технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал, эрсдэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
🔹Тайланг олон нийтийн хяналт шалгалтад хамаарах судалгаа, үнэлгээ, хяналт шалгалтыг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлэн явуулж, үр дүнг асуудал тус бүрээр холбогдох салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсэн юм.
🔹Үйл ажиллагааны нээлтийн үеэр Комисссын дарга Д.Сүнжид “Комисс энэхүү ОНХШ-ыг 2023-2025 онд хэрэгжүүлсэн бөгөөд цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах тогтолцоо, шинээр нэвтэрч буй технологийн эрсдэлийг үнэлэх зорилгоор явууллаа.
🔹Хяналт шалгалтаар 11 салбарын 40 орчим асуудлыг хамруулсан. Үүнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, И-Монгол системийн хүртээмж, хиймэл оюуны бодлого, олон нийтийн сүлжээний зохицуулалт, цахим орчин дахь жендерт суурилсан хүчирхийлэл, эрүүл мэндийн салбарын цахимжилт, хяналтын камерын хэрэглээ, цагдаагийн байгууллагын мэдээллийн сан зэрэг асуудлыг судалж, үнэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.
🔹Өргөн цар хүрээтэй хяналт шалгалтыг хийхэд дотоод, гадаадын болон олон улсын байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүдийн дэмжлэг, оролцоо чухал байлаа. Тиймээс та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк Монгол Улсад айчлахдаа цахим эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн хамгааллын систем дэх хүний эрх, хувийн өгөгдлийг хамгаалах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийж буй ажлыг сайшааж байгаагаа илэрхийлснийг онцоллоо.
ОНХШ-ын хүрээнд цахим шилжилт эрчимжихийн хэрээр хүний эрхийн зөрчил, эрсдэл илүү нарийн төвөгтэй, үл үзэгдэх шинжтэй болж байгааг онцолсон байна. Тухайлбал, хүний хувийн мэдээллийг хэт ихээр цуглуулах, зориулалтаас өөрөөр ашиглах, автоматжсан шийдвэр гаргалт ил тод бус байх, алгоритмд суурилсан шийдвэр хүний хяналтгүй хэрэгжих эрсдэл нь ялгаварлан гадуурхалт, шударга бус нөхцөл үүсгэж болзошгүйг тайланд дурджээ.
🔹Мөн цахим хөгжлийг зөвхөн технологийн дэвшил бус, төр ба иргэний харилцааны чанарын өөрчлөлт гэж үзэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Иргэд төрийн байгууллагатай уламжлалт байдлаар бус, өгөгдөл, платформ, алгоритм, баталгаажуулалтын системээр дамжин харилцаж буй өнөөгийн нөхцөлд хүний эрхийн баталгааг бодлого, хууль, хэрэгжилтийн түвшинд хангах шаардлага нэмэгдэж буйг Комисс онцоллоо.
🔹Комиссын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа илтгэлдээ “Цахим технологийн сөрөг нөлөөллөөс хүнийг хамгаалах Монгол Улсын бодлого эрх зүйн зохицуулалт эхлэл төдий, тунхгийн шинжтэй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм сул байгааг энэхүү тайлангаас харж болно. Цахим технологийн хөгжил Монгол Улсад үр өгөөжөө өгч байгааг ч мөн баримт илтгэж байна гэв.
Дэлгэрэнгүйг: https://nhrcm.gov.mn/#/page/7/post/view/6825















