



















Хятадын Хүбэй мужийн Үхань хотын төрөх эмнэлэгт Шинжаан мужийн 24 настай оршин суугч эмэгтэй таван ихэр хүүхэд төрүүлжээ. Шинжлэх ухааны статистикийн мэдээллээр, байгалийн жамаар үр тогтож, таван ихэр хүүхэд төрөх магадлал 60 саяд нэг байдаг ажээ.

Шинээр мэндэлсэн ихрүүдийн нэг нь хүү бөгөөд жин нь 990 грамм байсан бол дөрвөн охин дүү нар нь тус тус 870, 970, 1020, 1030 грамм жинтэй төржээ. Эмч нарын үнэлгээгээр бүх нярайн биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Мөн хүүхэд эхээс мэндлэх үеийн амин үзүүлэлтүүдийн үнэлгээ /Апгар/ 6 онооноос дээш үзүүлэлтэй байжээ.
Ихрүүдийн аав шинээр мэндэлсэн хүүхдүүдийнхээ нэрийг хэдийн сонгожээ. Том хүүхэдээ Юнус гэж нэрлэсэн бол охиддоо Михрия, Михрима, Замира, Зафара гэдэг нэрсийг өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ, хүүхдүүдийнхээ нэрийг сонгохдоо гүнзгий утга агуулгыг эрэлхийлээгүй, дуудахад эвтэйхэн байдлыг чухалчилсан гэжээ.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Таван ихрийн аав олон нийтийн өмнө эхнэртээ талархлаа илэрхийлээд эмнэлгээс гарахад нь алт бэлэглэж, идэх дуртай үндэсний хоол болох плов, мөн тандырт шарсан самсаа хийж өгөхөө амлажээ.
Сонирхуулахад Хятад улсад өмнө нь таван ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол 2 байдаг бөгөөд 2002 онд Бээжингийн төв төрөх эмнэлэгт бүртгэгдэж, удаах нь 2006 онд Аньхуй мужийн Аньцин тосгонд таван ихэр хүүхэд мэндэлж байжээ. Хэдийгээр Сычуань мужийн Байму тосгонд таван ихэр хүүхэд мэндлээгүй ч тус тосгоныг ихэрүүдийн тосгон гэж нэрлэдэг ажээ. Яагаад гэвэл Байму тосгон сүүлийн 12 жилийн хугацаанд 631 гэр бүлээс 33 ихэр хүүхэд төрсөн гэсэн мэдээлэл байдаг юм байна.









