Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Бямба гарагт Ираны ард түмнийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр Ираны эрх баригчид интернэтийн сүлжээг хааж, улс даяар өрнөж буй засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг дарах арга хэмжээ авч буйтай холбогдуулан ийм байр суурь илэрхийлсэн байна. “АНУ Ираны зоригт ард түмнийг дэмжинэ” хэмээн Марко Рубио X нийгмийн сүлжээнд бичжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Ираны удирдлагад хатуу анхааруулга өгч, “Та нар иргэд рүүгээ буудаж болохгүй. Хэрэв тэгвэл бид ч мөн адил буудна” гэж мэдэгдсэн байна. Иранд сүүлийн өдрүүдэд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн, эрх баригчдын авч буй арга хэмжээ нь бүс нутгийн болон олон улсын анхаарлын төвд орсоор байна.











