Энэ онд ганцхан удаа болох Сарны бүтэн хиртэлт гуравдугаар сарын 3-ны мягмар гарагт тохионо. Бүтэн хиртэлт 58 минут 19 секунд, хиртэх нийт хугацаа 5 цаг 38 минутын турш үргэлжилнэ.

Эл үзэгдэл Номхон далайн бүсэд ажиглагдах бөгөөд бүтэн хиртэлтийг Зүүн Австрали, Шинэ Зеланд, Япон, Оросын Алс Дорнод, мөн Хавай, Аляск, Хойд Америкийн баруун хойд бүсийн оршин суугчид харах боломжтой. АНУ болон Канадын бусад хэсэгт хиртэлт үүрээр эхлэх буюу дуусна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Сар хиртэх үеэр Сар Дэлхийн сүүдрийг дайран өнгөрөх тул улайрч харагдах ба Дэлхийн агаар мандал дахь тоос, аэрозолийн хэмжээнээс хамаараад тод хүрэн ягаанаас бүдэг тоосгон хүрэн өнгөөр харагдах ажээ.
Энэхүү хиртэлтээр хоёдугаар сарын 17-нд Антарктидаас ажиглагдсан цагираг хэлбэрийн Нарны хиртэлтээр эхэлсэн 2026 оны хиртэлтийн эхний үе дуусаж байна. Харин хиртэлтийн хоёр дахь үе эхэлснээр наймдугаар сарын 12-нд Гренланд, Исланд, Испанийн нутагт Нарны бүтэн хиртэлт болж, наймдугаар сарын 28-нд Сар тал хиртэх үзэгдэл тохионо.









