"Meta"корпорацыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, түүний эхнэр Присцилла Чан нар “тэрбумтнуудын бункер” гэж нэрлэгддэг Индиан-Крик хиймэл арал дээр 170 сая ам.доллароор тансаг харш худалдан авсан тухай хэвлэлүүдэд мэдээллээ.

“Одоогийн байдлаар энэ нь Майами хотын түүхэн дэх хамгийн их үнийн дүнтэй хэлцэл юм. Бусад үл хөдлөх хөрөнгийн объект, зах зээлийн саналуудаас харахад 100 сая ам.доллороос дээш үнийн дүнтэй олон гэрээ хэлцэл хийгддэг хэдий ч энэ бол онцгой хэлцэл гэж бодож байна” гэж тус агентлагийн эх сурвалж болох үл хөдлөх хөрөнгийн борлуулагч ярьсан аж.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
АНУ-ын Флорида мужийн өмнөд хэсгийн Майами-Дейд тойрогт 120 га талбай эзлэн орших Индиан-Крик арлыг XX зууны эхээр байгуулсан. Уг арал дээр мөн Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер, санхүүч Карл Айкан зэрэг алдартнууд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм.









