



















Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр цэцэгний эрэлт хэрэгцээ хамгийн их байдаг.
Тэгвэл хэдэн хоногийн өмнө цэцэг эрүүл мэндэд хортой, хавдар үүсгэдэг, Монголд гарал үүсэл нь тодорхойгүй цэцгийг худалдаадаг гэх мэт мэдээлэл хөвөрсөн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлэл өгчээ.

Энэ үеэр ГЕГ-ын ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан улсын байцаагч Д.Ганпүрэв, “Амьд цэцэг, чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ тухайн экспортлогч улсаас олгосон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шаарддаг. Зөвхөн тухайн улсын бичгээр зогсохгүй гаалийн салбар лабораторийн шинжилгээнд заавал хамруулж, шалгалтад тэнцсэн тохиолдолд импортын гэрчилгээ олгон, хилээр нэвтрүүлдэг. Импортын гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулсан баримт бичиг. Иргэд цэцэг худалдан авахдаа тухайн дэлгүүрээс гэрчилгээг нь шалгах боломжтой” гэв.

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
ГЕГ-ын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Баясгалангийн мэдээлснээр, манай улс 2025 онд нийт 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолж, 4.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 350 мянга гаруй ам.долларын үнэ бүхий нэг сая ширхэг амьд цэцэг экспортолжээ. Монголд борлуулж байгаа цэцгийн 97.5 хувийг БНХАУ-аас, 2.0 хувийг Нидерландаас, үлдсэнийг нь Эквадор, БНСУ-аас оруулж ирдэг аж.










