
🌀 Зам, тээврийн сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан шуурхай хуралдаанаар төмөр замын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
🌀 Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлын явцад биечлэн хяналт тавих, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулав.

🌀 Энэ хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зураг төслийн мэргэжилтэн, инженерүүдийн хамт төслийн талбайд биечлэн очиж, ажлын явцтай газар дээр нь танилцан, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагад өглөө.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🌀 Мөн зураг төсөлтэй холбоотой алдаа, зөрчил гаргасан тохиолдолд холбогдох төлбөр тооцоог шийдвэрлэхгүй байх, гүүр, хоолой, нүхэн гарц зэрэг инженерийн байгууламжийг барьж байгуулахдаа зураг төслөөс шалтгаалсан үр ашиггүй зардал гаргахгүй байхыг анхаарууллаа.
🌀 Түүнчлэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой үндэслэлгүй нэмэлт зардал үүсгэхгүй, төсөл, бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, төлөвлөгөө, төсөвт нийцүүлэн хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.










