
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал”-д оролцож байгаа НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Ази, номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан, ноён Рой Чититэй хоёр талт уулзалт хийлээ.
Хошууч генерал Г.Ариунбуян, “Монгол Улсын Засгийн газраас 2004 оны 06 дугаар сард Монгол орны гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийг өөрийн улсдаа урьж ажиллуулснаар Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй” хэмээн уулзалтын эхэнд онцолсон юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Уулзалтаар талууд цаашид хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэд олон нийтийн гамшгийн даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, НҮБ-ын Хабитат хөтөлбөртэй хамтран холбогдох төсөл хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.










