Нярайн хүүхдийн эрүүл мэндэд аюултай хорт бодис агуулагдаж болзошгүй байгаа тул Европын хэд хэдэн улсад худалдаалагдаж байсан нярай хүүхдийн зарим төрлийн сүүн тэжээлийг зах зээлээс татан авч байгааг олон улсын "Nestle" корпорац мэдэгдсэн тухай BBC телевиз мэдээлжээ.

Компанийн мэдээлснээр, нярай хүүхдийн сүүн тэжээлийн зарим бүтээгдэхүүнд церулид хэмээх нянгийн гаралтай хорт бодис агуулагдаж байж магадгүй аж. Энэ бодис нь хордлого болох үйл явцыг түргэтгэж, бөөлжих, ходоод базлах зэрэг зовуурь үүсгэдэг байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй дээрх бүтээгдэхүүнүүдийг Франц, Герман, Австри, Дани, Итали, Швед зэрэг Европын хэд хэдэн улсад худалдаалж байжээ.
Уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор өвчлөл бүртгэгдсэн тохиолдол одоогоор байхгүй байгаа боловч урьдчилан сэргийлэх үүднээс зах зээлээс татан авч байна гэж "Nestle" компани мэдэгдсэн байна. Мэдэгдэлд мөн "Nestle"-ийн бусад бүх бүтээгдэхүүн, түүнчлэн татан авалтад хамрагдаагүй ижил төрлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд аюулгүй гэдгийг онцолсон байна.








