НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна
📌Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам малчин өрхийн хамтын менежмент, бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын эрх, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, холбогдох хуулийн төслүүдийг батлуулаад байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
📌Газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлогыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах бус, газар нутгаа уламжлалт аргаар ашиглаж ирсэн нутгийн уугуул иргэд, малчдын уламжлалт мэдлэг, туршлагад тулгуурласан цогц менежментийн асуудал гэж үзэх нь чухал. Тиймээс газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө нутгийн уугуул иргэд, малчидтай хамтран ажиллах чиглэлийг чухалчилж байна.
📌Ингэснээр бид нүүдлийн ахуй соёл, уламжлалт мал аж ахуйгаа хадгалан хамгаалах, малчдын эрхийг баталгаажуулахын зэрэгцээ байгаль орчны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх юм.
#UNCCD #COP17 #МалчдынЭрх #БэлчээрийнМенежмент #ЦөлжилттэйТэмцэх #УламжлалтМэдлэг