Милан Кортинагийн өвлийн олимпын наадамд 3000 орчим тамирчин оролцож байгаа. Эдгээр тамирчдад зориулан уламжлал ёсоор тэмцээнийг зохион байгуулах хороо үнэгүй бэлгэвч тараасан. Гэвч ердөө гурав хоногийн дотор бэлгэвчийн нөөц бүрэн дуусжээ.
Парисын зуны олимпын наадамд 10500 тамирчин оролцсон. Тэгэхэд нэг тамирчинд өдөрт хоёр бэлгэвч гэж тооцоод нийтдээ 300 000 орчмыг үнэгүй өгсөн.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Хэдийгээр өвлийн олимпод спортын төрөл бага, оролцох тамирчид нь цөөн боловч Милан Кортинад ердөө 10 000-ийг эхний ээлжид бэлдээд байсан нь ийнхүү дуусаж, харамч гэж хэлүүлэхэд хүрээд байгаа. Испанийн шигшээ багийн уран гулгалтын тамирчин Оливия Смарт "Tik Tok" хаяг дээр байрлуулсан бичлэгт олимпын тосгоны тамирчдад зориулсан бэлгэвч олгох тасгийн хоосон савнууд үзэгдсэн нь өөрийн эрхгүй олны анхаарлыг татсан юм. Милан Кортинагийн олимпын хотхонд байрласан тамирчдад үнэгүй бэлгэвч нэмж өгнө гэж амласан ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа ажээ.
Сонирхуулахад анх 1988 оны Сөүлийн зуны олимпоос эхлэн тамирчдад бэлгэвч үнэгүй тараадаг уламжлал тогтсон юм. Энэ нь тамирчдын эрүүл мэнд болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахад чухал шийдвэр болсон юм.








