
Өмнөговь аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай шуурхай хуралдаан зохион байгуулж, аймаг, орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэл болон хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нарт дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
🔹 Монгол Улсын Засгийн газар болон аймгийн ИТХ-аас шинээр баталсан тогтоол, дүрэм, журамтай цаг тухайд нь танилцаж, хэрэгжилтийг ханган ажиллах;
🔹 Сургуулийн сурагчдын дунд электрон тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, түүний хор хөнөөлийг таниулах, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх;
🔹 Зам тээврийн осол, гэмтлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах;

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🔹 Агентлагуудын үйл ажиллагааг сум, багийн түвшинд хүргэж, иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг газар хүргэх;
🔹 Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах;
🔹 Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах бэлэн байдлыг бүрдүүлэх;
🔹 Орон нутагт нэн шаардлагатай байгаа асуудал, хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг Засгийн газар болон холбогдох яам, байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллах;
🔹 Сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх “Явуулын оффис” арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, бодит үр дүн гаргах;
🔹 Шинээр томилогдсон агентлагийн дарга нарыг орон нутгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болголоо.










