Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
БНХАУ-д Өвлийн улирал эхэллээ. Жилийн 24 улирлын 19 дэх, өвлийн эхний улирал бөгөөд Григорийн тооллоор ихэвчлэн арваннэгдүгээр сарын 7 эсвэл 8-нд тохиодог. Энэ жил уг өдөр арваннэгдүгээр сарын 7-нд тохиосон байна. Хятадад энэ үеэс эхлэн хүйтэн агаар улс даяар аажмаар хүчээ авч эхэлдэг. Ард түмний дунд эл өдөр бууз идэх заншилтай байдаг нь аз хийморийн билэг тэмдэг гэж үздэг. Мөн хүмүүс зуухны дэргэд тойрон сууж цай чанах, халуун тогоонд чанасан хонины мах идэх, будааны бөмбөлөг (таньюань) хийх, дулаахан шар дарс нэрж уух зэрэг уламжлалт үйлд оролцдог ажээ.











