Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг танилцууллаа.
“Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжээд байна
Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хийж, түлш борлуулах цэгүүдийг байгуулахыг үүрэг болгосны дагуу 2026-2027 оны халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авахаар гэрээ байгуулаад байна. 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс “Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжсэн. Тээвэрлэлт эхлэхэд бэлэн болоод байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний 573 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэл 65 хувьтай үргэлжилж байна.
Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжрууллаа
Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосны дагуу орон сууцны хорооллуудыг усаар хангаж буй түгээх горимын ган шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн 225-315 мм голчтой полиэтилен шугамаар бүрэн шинэчиллээ. Нийт 4.8 км урт шугамыг шинээр суурилуулан хэвийн ажиллагаанд оруулаад байна. Ингэснээр Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулж, иргэдийг унд, ахуйн зориулалтын чанартай усаар хангах нөхцөл бүрдлээ.
Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг, шалгалт зохион байгуулж байна
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилсан үзлэг, шалгалтыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Хяналт, шалгалтын газарт үүрэг болгосны дагуу есөн дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг шалгалт зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
"Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 329 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, Нийслэлийн ИТХ-ын журмын зарим заалт хүчингүй болсонтой холбогдуулан бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх,
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сурагчдын зорчих замын бүрэн бүтэн байдал, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж шаардлагатай засвар, үйлчилгээг шуурхай хийх, зам тээврийн ослоос сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих,
Төсөв, санхүүгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд урсгал зардлыг бууруулах, шинэ орон тоо үүсгэхгүй байх, цахилгаан дулааны хэрэглээг хэмнэх, улс, нийслэлийн төсвийн орлогыг хуваарийн дагуу бүрдүүлэх, хяналт тавих,
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед бэлэн байх нөөц, техник хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох ажлын хэсэг байгуулах, техник хэрэгсэл, хүн хүчний нөөцийг шалгах зэрэг үүргийг өглөө.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭССургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо
Нийтэлсэн огноо: 2026-08-17 10:52

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС