



















Фитнес, бялдаржуулах төвд хичээллэх зав олдохгүй байна уу? Тэгвэл санаа зовох хэрэггүй, та өдөр тутам хамгийн багадаа 15 минутын хугацаанд түргэн алхсанаар эрүүл чийрэг байх боломжтой гэдгийг сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тогтоожээ. “Ерөнхийдөө, эрүүл мэндээ сайн байлгахын тулд долоо хоногт 150 минутын хугацаанд дунд зэргийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Гэхдээ 150 минутын турш дасгал хөдөлгөөн хийхэд хэцүү байгаа бол өдөр бүр хамгийн багадаа 15 минутын хугацаанд түргэн алхах нь эрүүл мэндэд адил хэмжээний ач тустай” гэж судалгааны багийн ахлагч, доктор Вэй Жэн хэлсэн байна.

“American Journal of Preventative Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсанаар, В.Жэн болон судлаачдын баг 2002-2009 оны хооронд голдуу бага орлоготой, өнгөт арьст хүмүүсийг судалгаандаа хамруулсан байна. Ингэхдээ судалгаанд оролцсон 85 мянга орчим хүнээс дасгал хөдөлгөөн хийх дадал зуршил, дасгал хийхэд зарцуулдаг дундаж хугацаа, алхах хурд, эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй асуулга авчээ. Дараа нь судалгаанд оролцогчдоор 16 жилийн дараа дахин асуулга бөглүүлж, тэдгээрт 2023 оноос дүн шинжилгээ хийж эхэлжээ.

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
“Бид түргэн алхах нь удаан алхахтай харьцуулахад биед сайн гэдгийг мэддэг боловч дунджаар хэдэн минут хурдан алхах ёстой талаар тийм ч их судалгаа байдаггүй” гэж Вандербильтийн халдвар судлалын төвийн захирал В.Жэн, Теннесси муж улсын Нашвилл хот дахь Вандербильтийн их сургуулийн Анагаах ухааны төвийн анагаах ухааны профессор Энн Поттер Уильсон нар хэллээ.
Тэгвэл өдөрт дунджаар хамгийн багадаа 15 минут хурдан алхдаг судалгаанд оролцогчдын цагаас эрт, зуурдаар нас барах магадлал ойролцоогоор 20 хувиар буурсан бол өдөрт 3 цагаас илүү хугацаагаар удаан алхсан хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 4 хувиар буурсан байна.
“Алхах хурд нь эрүүл мэндэд гарах ач тустай холбоотой гэдгийг бид удаан хугацааны турш мэддэг байсан. Энэ нь та хэдий чинээ хурдан алхах тусам илүү сайн үр нөлөөтэй гэсэн үг юм. Төсөөлөөд үз дээ, бие муутай хүн тийм ч хурдан алхаж чадахгүй байх магадлалтай тул энэ нь илүү үнэмшилтэй болж байна” гэж доктор Эндрю Фриман ярьжээ.










