
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган Үндсэн хуульд заасан хугацаандаа 79 өдөр хуралдаж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, эрх зүйн шинэчлэлийг дэмжих олон чухал хууль, тогтоолыг эцэслэн баталлаа.
Энэ удаагийн чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Хүнсний тухай, Хөдөө аж ахуйн тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Газрын тосны тухай зэрэг 30 гаруй хууль, Улсын Их Хурлын тогтоолыг баталсан нь иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжил, төрийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чухал алхам боллоо.

Харин миний хувьд энэхүү хаврын чуулганыг эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн түүхэн чуулган гэж онцлон дүгнэж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хүний амь насыг аврах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн суурь хуулийг амжилттай батлуулсан нь энэ чуулганы хамгийн үнэ цэнтэй үр дүнгийн нэг байлаа.
Миний бие Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллан, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, иргэд, мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжийг тусган боловсруулж, Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганаар амжилттай хэлэлцүүлэн эцэслэн батлууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Түүнчлэн Цусны донорын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, сайн дурын донорын тогтолцоог бэхжүүлэх, хүний амь насыг аврах тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг манлайлан ажилласандаа баяртай байна.
Эдгээр хууль нь зөвхөн эрх зүйн шинэчлэл биш. Энэ бол олон хүний амь насыг аврах, өвчтөнүүдэд амьдрал бэлэглэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд шинэ шат авчрах бодит өөрчлөлтийн эхлэл юм.

Эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжил, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь зөвхөн нэг салбарын асуудал бус, хүн төвтэй төрийн бодлогын хамгийн чухал үнэт зүйл мөн.
Энэхүү хуулиудыг хамтран боловсруулж, хэлэлцэн батлахад хүчин зүтгэсэн Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд, төрийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон үнэтэй санал, шүүмжээ харамгүй хуваалцсан нийт иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хууль нь хүний төлөө, хөгжил нь иргэн бүрийн сайн сайхны төлөө байх болтугай.
Төрийн бодлого мэргэн байж, түмэн олны амьдрал эрүүл, аюулгүй, амгалан байх болтугай.










