Унгар улсад Украины хамгаалалттай цувааг шалгаж үзэхэд их хэмжээний мөнгө болон алтан гулдмайнууд илэрчээ. Энэ хэрэгт холбогдуулан Унгарын тусгай хүчний албаныхан Украины 7 иргэнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Тодруулбал цуваанд 82 сая ам доллар, 9 ширхэг алтан гулдмай байсан юм.

Энэ нь газрын тосны маргааны улмаас Унгар, Украин улсуудын хооронд таарамжгүй харилцаа бий болоод байсан асуудалд дээр их хэмжээний мөнгө, алт гарсны дараагаар нөхцөл байдал улам хурцдаж эхэлжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Энэ их хэмжээний мөнгөний үүсвэрийг тун сэжигтэй гэж үзэж, мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй гэж шалгаж байгаа юм байна.
Харин Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбих “Мөнгө хулгайлж, иргэдийг маань барьцаанд авлаа” хэмээн Унгарын талыг буруутгажээ.
Унгарын улсын гааль, татварын алба баривчлагдсан 7 хүний нэг нь Украины тагнуулын албаны бэлтгэл генерал цолтой хүн байсан гэсэн мэдээлэл цацагджээ.
“Энэ их мөнгөний цаана хэн байгаа нь, юунд зарцуулах гэж байсан нь энгийн мэт хэрнээ хамгийн чухал асуудал юм” гэж Унгарын улсын Ерөнхий сайд Виктор Орбаны улс төрийн асуудал хариуцсан захирал Балаж Орбан мэдэгджээ.








