Италийн Ливиньо хотод зохион байгуулагдаж буй өвлийн олимпын цанын эмэгтэйчүүдийн фрийсталийн биг эйр, слоупстайл төрөлд оролцож буй Украйны тамирчин Катарина Коцарын хувьд чухал үдэш боллоо.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Тэмцээний өмнөх бэлтгэл дээр "Brave like Ukrainians" буюу "Украйнчууд шиг зоригтой бай" гэсэн утгатай уриа лоозон бүхий дуулга өмсөж ОУОХ-ны зүгээс хатуу сануулга авсан тэрээр баасан гарагийн үдэш буюу Валентины баяраар үзүүлбэрээ үзүүлэх үеэр найз залуу Богдан Фатрихаас гэрлэх санал авчээ. 2023 оны дэлхийн аваргын 5-р байранд шалгарсан Украйн бүсгүй эмэгтэйчүүдийн биг эйр төрөлд 2 үзүүлбэрийн нийлбэрээр 155,5 оноогоор финалын шатанд шалгарсан бөгөөд олимпын хүрэл медальт Канадын Меган Олдхэм 171,75 оноогоор бүх тамирчдыг тэргүүлж байна. Тэмцээний медальтнууд Даваа гаригт тодорно.









